Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч иргэд өнөөдөр цуглаж, хөл хориог хороогоор нийтээр бус, халдвар гарсан байруудаар тусгаарлах ёстой байсан гэсэн байр сууриа илэрхийллээ.

Улмаар тус хороонд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс очиж иргэдтэй уулзлаа. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан тус хорооны иргэдийг өнөөдрөөс вакцинжуулж эхэлж, эхний ээлжинд 800 ахмадыг бүртгээд байна. Мөн хөл хориог өнөөдөртөө багтаж цуцалж, энэ талаар дүүргийн Засаг даргатай уулзаж захирамж гаргахаа мэдэгдэв.

Тэрээр тус хороонд халдвар өндөр, эрсдэл их байсныг хэлээд, бүх зүйл хууль дүрэм журмаараа явах учиртай тул бид эхлээд дүүргийн Засаг даргад захирамж гаргах талаар мэдэгдэнэ гэв. Ингэснээр энэ сарын 16-наас 17-нд шилжих өдөр тус хороонд тогтоосон хязгаарлалт 3 өдөр үргэлжилснээр дуусгавар болох аж.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн