Өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд 16063 иргэнийг хамрууллаа

2021-03-19 09:41
1576979558_0_177_3072_1905_1920x0_80_0_0_01abb6311e73b1599f765c6b7a52995f

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 18-ны өдөр дархлаажуулалтын 43 цэгт 106 багийн 743 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 16,063 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш 171,535 хүнд вакцин хийлээ.

Энэ долоо хоногт 50-64 насны иргэд болон үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарынхныг вакцинжуулж байна.

НЗДТГ-ын Хэвлэлийн мэдээлэлтэй харилцах хэлтэс