01-26.jpg
2021-07-28 14:53
Нийслэлийн хог тээврийн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд найман дүүрэгт хог тээврийн 25 автомашиныг өнөөдөр /2021.7.28/ хүлээлгэн өгөв. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун: -2012 оноос хойш нийслэлийн хог тээврийн парк шинэчлэлтийн ажилд дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол ажиллаж […]

06-3.jpg
2021-07-26 10:41
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын […]

08-1.jpg
2021-07-25 13:41
Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70 мянган удаа түрээслэжээ. Уг төслийн багийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзаж, төслийн талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд Улаанбаатар хотод дугуйн замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа […]

221666479_4393150734039879_7385226718064273810_n.jpg
2021-07-23 12:28
Хотууд автозамын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж буй арга замуудын нэг нь дугуйн зам. Иргэдийн дунд дугуй унах хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулалтын зам, зогсоол дугуйн түрээсийн үйлчилгээ ихээхэн нөлөөтэй. Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70.000 удаа […]

222169054_1172370316579722_1283462008766512754_n.jpg
2021-07-23 12:24
Нийслэлийн хот тохижилтын газраас Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тарьжээ. […]

221626471_516300342819497_548483909522643363_n.jpg
2021-07-22 15:27
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны […]

220603529_897137060839871_7156233132062598100_n.jpg
2021-07-21 16:51
Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллав. Тодруулбал, […]

221282916_511760286815151_691609458141316960_n.jpg
2021-07-21 16:16
Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эмээлт, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, НЗДТГ, Эмээлт, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Инноваци технологийн […]

220114696_1084728718724644_4299347579212140850_n.jpg
2021-07-19 13:05
Огноо: 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Төслийн нэр: “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2021/07-01 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг […]

216593539_1146047295914771_8858361261709175535_n.jpg
2021-07-19 12:16
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийг устгаад байна. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгалаа. Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах […]