Огноо: 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр

Төслийн нэр: “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл”

Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2021/07-01

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал – Улаанбаатар хот хоорондын чиглэлд зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ үзүүлнэ.

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг дор дурдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт дараах хаягаар ирүүлнэ.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газар
Монгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-17, Блю Скай Тауэр,
4 давхар, 408 тоот
Утас: 976-77770002, 9988-9830

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:

Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Банк: Худалдаа, хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 5 000 000 /таван сая/ төгрөг
Гүйлгээний утга: УБХК2021/07-01, /хуулийн этгээдийн нэрийг бичнэ/
Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагаас өмнө хүлээн авна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн