Iran.jpg

2017-07-26 06:58
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн хөлөг онгоц өчигдөр Персийн булангийн ойролцоо явж байсан Ираны хөлөг онгоц руу анхааруулах дохио өгч гал нээжээ. Харин Ираны хөлөг онгоц радио дохиог үл тоомсорлон, Америкийн хөлөг онгоцонд аюултай байдлаар ойртож ирсэн байна. Үүнийг Америкийн тал тус хөлөг онгоцны баг мөргөлдөх эрсдэлтэй аюултай байдлыг үүсгэлээ гэж дүгнэжээ.  

швейцар.jpg

2017-07-26 06:17
Швейцарийн  Шаффхаузен хотод  хөрөөгөөр зэвсэглэн  этгээд халдлага үйлджээ. Гэмт этгээд “CSS” даатгалын компанид нэвтэрч, тус компанийн хоёр ажилтаныг хүнд гэмтээсэн байна. Хохирогчдын нэг нь хүнд шархдсан аж. Даатгалын компанийн мэдээлснээр гэмт этгээд нь тус компанийн үйлчлүүлэгч байсан гэнэ. Халдлага даваа гаригийн өглөө орон нутгийн цагаар 10:40 цагийн орчимд болсон байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжлахаар Швейцарь, […]

казахстан.jpg

2017-07-26 03:53
Казахстаны Гадаад хэргийн яам сураггүй болсон зургаан оюутныг хайх ажлыг эхлүүлжээ. Египетийн Кайр хотноо тусгай сургалтанд хамрагдахаар ирсэн Абылай хааны нэрэмжит их сургуулийн оюутнууд өнгөрсөн пүрэв гаригаас хойш алга болсон байна. Тус яамнаас  тэднийг хайх ажилд хамтрахыг Египетийн талаас хүсч нот бичиг илгээжээ. Залуус тус хотноо хамтдаа байр түрээслэн амьдардаг байсан аж.

huuhd.jpg

2017-07-25 09:02
Эрдэмтэд 5-10 жилийн дараа эрчүүд хүүхэд төрүүлдэг болно гэж үзжээ. Хүүхэдтэй болохыг хүссэн эрчүүд биедээ сав суулгуулж, тусгай эм бэлдмэлүүдийг уух хэрэгтэй болох юм байна. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хүүхэд төрүүлнэ гэсэн үг аж.    

livi.jpg

2017-07-25 08:07
Ливичүүд “Исламын улс” бүлэглэлийн дайчид гэх 18 эрэгтэйг цаазалж буй цочроом  бичлэг  олон нийтийн цахим сүлжээнд тавигджээ. Тэднийг буудан хөнөөх цаазын ажиллагааг Ливийн үндэсний армийн офицер Махмуд аль-Верфалли удирдаж, цаазлах ял уншсан байна. Бичлэгийн энэ сарын 17-нд хийсэн  байна. Энэ талаар  Британийн Daily Mail сонинд бичсэнээр ливичүүд “Исламын улс бүлэглэлийн стилиэр” цаазлагсдад улаан хувцас өмсгөсөн […]

biber.jpg

2017-07-25 07:07
Канадын поп-дуучин  Жастин Бибер дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо гэнэт зогсоожээ. Тэрбээр үүнд ямар шалтгаан тайлбарлаагүй байна.  Бибер аялан тоглолтын хүрээнд дэлхийн зургаан тивд   150 шоуг зохион байгуулсан бөгөөд ирэх амралтын өдрүүдэд Техас мужийн Арлингтон хотод тоглолтоо хийх байжээ. Дараа нь Колорадо, Нью-Жерси муж болон Филиппин, Японд фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байв.  Албаны эх […]

tugal.jpg

2017-07-25 05:14
Камбожийн иргэн, 74 настай Кхим Ханг нэг жилийн өмнө нас барсан нөхрийнх нь сүнс тугалын биед орж дахин төрсөн гэж итгэсээр байна. Буддын шашны лам нар түүнд “Нөхөр тань нас барснаасаа хойш дөчин ес хоногийн дараа хойд төрлөө олж, үхэр болж төрнө” гэж хэлжээ. Тиймээс л Кхим эмгэнэ гуравдугаар сард төрсөн тугалыг эргэн төрсөн нөхрөө […]

Traump.jpg

2017-07-25 04:53
“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террорист бүлэглэлийн дайчид олон нийтийн цахим сүлжээнд  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Америкийг дэлхийн инээдэм болгож байна гэв. Африкийн хамгийн харгис бүлэглэл болох Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террористууд цахим сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тархигүй тэрбумтан гэж доромжилсон байна. Тэдний бичсэнээр Америкчууд хамгийн тэнэг Ерөнхийлөгч  сонгосноосоо болж удахгүй сүйрнэ. […]

piramid.jpg

2017-07-25 03:57
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр  олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал болжээ. Коммунист дэглэмтэй тус улсад энэ нь тун ховор үзэгдэл юм.  Жагсаалын үеэр цагдаа нар хамгаалалтанд гарч, хотын зарим гол гудамжнуудыг хаахад хүрчээ. Жагсагчид пирамид хэлбэрийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанид хөрөнгө оруулсан тул мөнгөө алдахаас болгоомжилж эрх баригчдаас тус компанийн удирдлагыг суллан, шалгалтаа […]

puujin.jpg

2017-07-25 02:43
Умард Солонгос энэ сарын 27-нд дайн дууссаны ойн баярыг тохиолдуулан ээлжит пуужин харвахаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Америкийн тагнуулынхан өнгөрсөн баасан гаригт Пхеньян пуужин харвахад шаардагдах тоног төхөөрөмжийг баруун хойд нутгийн Кусон хот руу тээвэрлэж байгааг илрүүлсэн байна. Өмнө нь яг ийм тохиолдлоор тус хотын ойролцоох пуужин хөөргөх талбайд цөмийн зэвсгийн туршилт хийжээ. Техник зөөвөрлөснөөс хойш […]