2017-07-26 09:091min01

Адольф Гитлер 70 жилийн дараа “амьд” гэдгээ зарлажээ

Gimtle

Дэлхийн II дайнаас хойш 70 жил нуугдсан “Гитлер” өөрийгөө олон нийтэд хүлээн зөвшөөрүүлхийг хүсчээ.

Өдгөө 128 настай  Аргентины Сальтад амьдардаг 128 настай хөгшин эр өөрийгөө нацист Германы удирдагч Адольф Гитлер гэсэн цочир мэдэгдэл хийсэн байна. Түүний яриснаар 1945 онд Херман Гюнтерберг нэрээр Аргентинд зугтаж тус улсад нуугдаж амьдарсан гэнэ. Израилийн нууц алба нацистын дайны гэмт хэрэгтнүүдийг ангуучлах ажлыг өнгөрсөн жилээс зогсоосон тул өөрийгөө илчлэхээр шийджээ.

 Мөн түүхэнд муугаар дурсагдан үлдсэн нэр хүндээ сэргээхийн тулд намтар номоо хэвлүүлхээр болсон аж. Түүний энэ үгэнд хэн ч итгээгүй бөгөөд 55 жил ханилсан эхнэр Ангела Мартинез нь ч мөн түүнийг Гитлер биш гэдэгт итгэдэг байна. Түүний хэлснээр нөхөр нь хоёр жилийн өмнө Альцхаймерийн өвчтэй гэж оношлогдох хүртлээ Гитлерийн тухай дурсаж ч байгаагүй гэнэ.

Эхнэр Ангела Мартинез