АНУ-ын Үндэсний архив 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицджеральд Кеннедийг хөнөөсөн хэрэгт холбогдох 4000 гаруй баримтыг ил болгожээ.
Түүний үхэлд холбоотой дээрх баримт дундаас ОХУ-ын КГБ-гийн туршуул асан Юрий Носенкогийн Ли Харви Освальдын өгсөн мэдүүлэг болох 17 ширхэг дуу бичлэгийг ил болгосон байна.
Юрий Носенког 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Даллас хотноо тус улсын 35 дахь төрийн тэргүүнийг алсаас мэргэн буугаар хөнөөсөн гэж албан ёсоор үздэг.
Тэрээр ОХУ-д 1959-1962 онд амьдарч байхдаа хэргийг нь мөрдөн шалгаж байсан гэж мэдүүлсэн байв. Мөн 1964 оны хоёрдугаар сард зэвсэглэлийг хураах Женевын хэлэлцээрт албан томилолтоор оролцож байх үедээ америкчуудтай холбогдон улс төрийн орогнол хүссэн аж. Тэрээр 1969 онд ТТГ-ын ажилтан болж 2008 онд таалал төгссөн байна.
Одоогоор нийт 3810 баримтын 441-ийг нь ил болгосон бөгөөд өөр нэг 3369-ыг хэсэгчлэн нийтэлжээ.