Японы 900 гаруй компани энэ сарын 24-нд ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрөх туршилтыг анх удаа явуулсан байна. Тус улсын Засгийн газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Тэд ирэх гурван жилийн хугацаанд зөвхөн долдугаар сарын 24-нд уг арга хэмжээг дахих хэрэгжүүлэх гэнэ. Үүний гол зорилго нь Токио хотноо 2020 онд болох Олимпийн тоглолтын үеэр замын түгжрэлийг бууруулахад чиглэх аж.
Учир нь тухайн үед Токио хот өдөр бүр 920 мянган гадны зочин хүлээж авна гэсэн судалгаа бий. Тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ 2020 он гэхэд бүх албан хаагчдын 10 хувийг долоон хоногийн нэг ажлын өдрийг гэртээ ажиллаж өнгөрөөдөг зорилт тавиад байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
.