tangarag.jpg

2018-05-08 09:43
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн их ордны Андрейн танхимд тангараг өргөснөөр улс орноо 2024 он хүртэл дөрөв дэх удаагаа удирдахаар боллоо. “ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хүндлэн хамгаалах, ОХУ-ын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хамгаалах, улс орныхоо бүрэн бүтэн, аюулгүй, тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалах, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна” […]

jagsagj.jpg

2018-05-07 16:22
Дөрөв дэх удаагаа үнэмлэхүй ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй В.Путин өнөөдөр төрийн тэргүүний тангараг өргөнө. Энэ ёслолын өмнөх өдөр буюу өчигдөр түүнийг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр цагдаа нар эсэргүүцэл үзүүлсэн 1600 орчим жагсагчийг баривчилсан талаар өнөөдөр хэвлэлд мэдэгджээ.  Жагсагчид “’Путин бидний хаан биш, улсын эрх чөлөөг эргүүлэн өг” гэх лоозонгоор жигдэрсэн байсан аж.

ypon.jpg

2018-05-07 11:06
Япон улс дэлхий дээр насжилт өндөртэй, “хөгшин улс” хэмээн нэрлэгддэг. Судалгаанаас хүн амын насжилтыг авч үзвэл 65-аас дээш насныхан нийт хүн амын дунд эзлэх хувь нь 27.3 хувь байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдийн судалгаатай харьцуулан үзэхэд өссөн үзүүлэлт юм байна. Харин 15-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь буурч, нийт хүн амын 12.3 хувийг эзэлж […]

ongots-1.jpg

2018-05-07 09:55
Их Британи, Эстонид байрладаг АНУ-ын цэргийн хоёр нисэх онгоц ОХУ-ын хилийн ойролцоо тагнуулын нислэг хийснийг “Mil Radar” твиттер хуудсанд мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Агаарын хүчний RC-135V цахим тандалтын онгоц, Тэнгисийн цэргийн P-8A Poseidon далайн эргүүлийн онгоц нь  ОХУ-ын Балтийн тэнгис дээгүүр хэд хэдэн удаа эргэлдэж үзэгдсэн аж. Үүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж […]

goy.jpg

2018-05-04 16:30
Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятад улсын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хэт их зээл аван “өрийн хавх”-нд орохоос болгоомжлохыг Азийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн олон улс оронд, тэдгээрийн дотор Монголд анхааруулсан тухай Японы “Никкей” сонин мэдээллээ. АХБ-ны 51 дэх удаагийн жил тутмын уулзалт өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод тус банкны төв байранд болсон байна. […]

hoho-1.jpg

2018-05-04 14:22
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын гишүүн 18 хүн Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх уриалга бүхий захидалд гарын үсгээ зурцгаасан байна. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон цагаасаа л Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд Умард Солонгост шахалт үзүүлж ирсэн. Үүний үр дүнд Цагаан ордны тэргүүнд хүссэндээ […]

hytad-hun.jpg

2018-05-04 13:53
БНХАУ-ын хөгжлийг урагш түлхэж, тод харуулж чадсан социализмын систем нь  ард түмнийг аврахад туслан хэмээн БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ.  Тэрбээр “Хятадын ард түмэн дорнод Азийн ядуу буурай ард түмнийг агуу их үсрэлтээр хөгжүүлж чадлаа. Энэ бол Хятадыг социализм л аварна гэдгийг харуулсан баталгаа мөн гэж Си Зиньпин гүн ухаанч Карл Марксын мэндэлсний 200 жилийн […]

ongots.jpg

2018-05-04 10:45
Сирийн эрэг орчимд ОХУ-ын цэргийн нисэх онгоц сүйрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Ослын улмаас хоёр хүн амиа алдсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав. “Шувуу хөдөлгүүрийн хэсэгт орсоны улмаас онгоц осолдсон байж болзошгүй” хэмээн “РИА Новости” агентлаг онцоллоо. Онгоц Сирийн “Hmeimim” агаарын баазаас хөөрөөд удалгүй сүйрсэн байна. Уг бааз Сирийн нийслэл Дамаскаас 241 км-ийн цаана […]

tsrerg.jpg

2018-05-03 15:58
Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах Яамнаас “Ерөнхийлөгч Мүн Че Ин цэргийн алба хаах хугацаа эдүгээ 21 сар байгааг бууруулж, 18-н сар болгох санал гаргасан” хэмээн мэдэгджээ. Уг саналд дурдсанаар цэргийн албын шинэчилсэн журмыг 2020 оны 11-р сараас хэрэгжүүлж эхлэх талаар мөн дурдсан байна. Батлан Хамгаалах Яамнаас цэргийн хугацааг богиносгохоор болсонтой холбогдуулж, санал гаргасны дагуу зохих […]

set.jpg

2018-05-03 14:08
Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 57 хувиар өссөн байна гэж Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” ашгийн бус байгууллагаас /АББ/ өнөөдөр тохиож буй “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан гаргасан мэдэгдэлд дурджээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Афганистаны нийслэл […]