Тархинд нь цус харвасны улмаас ухаан алдаж, улмаар хатан хааны нэрэмжит Сэлфордын эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Алекс Фергюсон ухаан оржээ.
Тэрбээр ухаан ормогцоо хамгийн түрүүнд “Донкастер яасан бэ” гэж асуусан гэнэ. Спортс,ру цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Сэр Алекс Фергюсоны хүү нь “Донкастер” багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг аж. Лонкастер энэ сарын 5-нд “Кипмоут” цэнгэлдэх хүрээлэндээ “Уиган Атлетик” багийг хүлээж авч тоглоод 0:1-ээр хожигдсон аж.
А.Фергюсоны бие хэдий ядрангуй байгаа ч хөлбөмбөгийн тухай ярихгүй байж чадахгүй байгаа гэж эх сурвалж өгүүлсэн байна. А.Фергюсон орчин тойрныхонтойгоо “V.19-нд болох Лигийн цолмын шигшээ тоглолтыг үзэж чадахгүй нь харамсалтай хэрэг. Киевт болох “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг харин үзэж магадгүй юм” гэх зэргээр ярьж байгаа гэнэ.