Дөрөв дэх удаагаа үнэмлэхүй ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй В.Путин өнөөдөр төрийн тэргүүний тангараг өргөнө. Энэ ёслолын өмнөх өдөр буюу өчигдөр түүнийг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр цагдаа нар эсэргүүцэл үзүүлсэн 1600 орчим жагсагчийг баривчилсан талаар өнөөдөр хэвлэлд мэдэгджээ. Жагсагчид “’Путин бидний хаан биш, улсын эрх чөлөөг эргүүлэн өг” гэх лоозонгоор жигдэрсэн байсан аж.