Нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн болон хувийн хэвшилд ажилладаг хүн бүр албан журмаар төлдөг. Таны гар дээрээ авч буй хөдөлмөрийн хөлсний 10 хувь нь нийгмийн даатгалын сан руу ордог. Энэхүү тогтмол орж байгаа хувийг хэрхэн ашиглах, үр өгөөжийг хүртэх тухай иргэдийн олонхи нь сайн мэдэхгүй.
Нийгмийн даатгалын талаар бидний хамгийн сайн мэддэг зүйл бол мэдээж тэтгэвэрт гарсны дараа сар бүр улсаас “цалин” авах боломж бүрддэг гэдэгт оршиж буй. Иргэдийн дундаж наслалт богиносч байгаа тул төлөхгүй байсан ч болно гэж хүмүүс ярих болжээ.
Малчин, тариачин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид татвараа сайн дурын үндсэн дээр төлдөг. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг талаарх мэдээлэл хомс байдаг гэвэл буруудахгүй болов уу. Ялангуй БНСУ-д манай улсын 30 мянга гаруй хөдөлмөр эрхэлдэг гэх албан мэдээ бий. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд нийгмийн даатгал төлсөн бол эх орондоо ирээд тэтгэвэрт гарах боломж хэр байдаг талаар НДЕГ-н санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Л.Болормаатай ярилцлаа.
– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгал төлсөн бол шимтгэлээ буцаан авах боломжтой юу гэх асуултаар хоюулаа яриагаа эхлүүлье. Зарим иргэд 60 настайдаа нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авах боломжтой гэж ярьдаг?
-Хэрэв даатгуулагч нь Монгол Улсын хилээр орж ирээд таван жил өнгөрсөн бол Солонгосын хуулиар энэ мөнгийг нь 60 настайд нь буцааж олгоно гэсэн журам байдаг. Монгол талдаа 40 мянган вонны шимтгэл төлсөн тохиолдолд буцааж авахгүй. Ажилласан жилд тооцогдоод ирээдүйд тэтгэвэрт гарахад ажилсан жил нь тооцогддог. Тус улсад 4,5 хувийн шимтгэл төлж байгаа тохиолдолд манай улсад шимтгэл нь төлөгдөөгүй завсардлаа гэсэн үг. Тиймээс аль аль талдаа нийгмийн даатгалаа төлж байх ёстой. Ингэвэл аливаа эрсдэлээс урьдчилан сэргийн боломжтой.Тухайлбал, БНСУ-д хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа тэндээ шимтгэл төлөөд монголд төлөхгүй байвал дараа нь монголдоо ирээд тэтгэвэрт гарах хугацаа нь хойшилно.
-БНСУ-аас нутагтаа ирсэн хүмүүсийн хувьд тухайн үед төлж байсан шимтгэлээ Монголоос авах боломжтой юу?
-Өмнөд Солонгост тэтгэврийн албаны хуулинд нутаг буцсан иргэн нь таван жилийн хугацаанд мөнгөө хөөцөлдөж авах ёстой гэж зүйчилсэн. Хэрэв ингэж чадаагүй бол 61 настайдаа авч болно. 2011-2012 онд монголд ирчихсэн иргэд мөнгөө авах ётойгоо сураглаагүй, дараагийн ажил төрлөө сураглаад хайгаад явсан байдаг.Иргэдийн хайнга зангаас болж зургаа долоон жилийн дараа энэ тухай мэдээллийг саяхнаас мэдлээ гээд ирэх тохиолдол маш их. Гэтэл тэр мөнгийг олгох боломжгүй болсон байдаг. Тиймээс иргэд 1199 дугаарт холбогдож шалгуулах боломжтой.
Нэр нь бүртгэгдсэн байвал шимтгэлээ буцааж авна. Хэрэв Солонгосын нийгмийн даатгалд хамрагдаад шимтгэлээ буцааж авах ёстой ч нэр нь ирээгүй байвал манай нийгмийн даатгалын ерөнхий газар дээр ирж шалгуулах хэрэгтэй. Ингэснээр бид Солонгосын тэтгэврийн албанаас асуугаад нийт хэдэн төгрөг байна, хэдэн сарын шимтгэл төлсөн байгааг асууж тодруулаад нэхэмжлэлийг нь хүлээж авдаг.
-Гэрээтээр ажиллаж байгаа иргэдийн хичнээн хувь нь нийгмийн даатгалийн шимтгэл төлдөг вэ?
-2018 оны нэгдүгээр улирлын байдлаар БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс албан журмын 7249, сайн дурын 549 иргэн шимтгэл төлж байна. Нийгмийн даатгалын таван төрлөөс зөвхөн тэтгэвэрийн даатгалд гэхэд Тэтгэвэрийн даатгалд сар бүр 40 мянган вонны шимтгэл төлдөг. Тус улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг сайн дурын даатгалд хамруулах арга хэмжээг 2014 оны долдугаар сараар эхлүүлсэн.
Албан журмын даатгал гэдэг нь Солонгос,Монгол улсын хооронд 2007 оны гуравдугаар сарын 01-нээс хойш хоёр улсын нийгмийн даатгалын харилцаа үүссэн байдаг. Үүнээс хойш хөдөлмөр эрхлэх гэрээгээр визний ангилал хөдөлмөрийн журмаар албан ёсоор явж байгаа иргэдийг албан журмын даатгуулагч гэнэ. Зарим даатгуулагчид 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт бүртгэгдсэн даатгуулагчдын тоо эрс нэмэгдсэн. Үлдсэн нь нутаг буцаж ирсэн гэх шалтгаанаар хасагдсан байдаг.
Манай улс Солонгосын тэтгэвэрийн даатгалтай гэрээтэй. Бусад байгууллагуудтай гэрээ байгуулаагүй учраас тэтгэвэрийн даатгалд хамрагдаад явж байгаа.
-БНСУ-д хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгал төлсөн бол шимтгэлээ буцааж авдаг. Энэхүү хэрэгжилтийн талаар
-2007 онд хоёр улсын хоорондын нийгмийн даатгалын харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөр эрхлэлтийн гэрээг манайд явуулаад эхэлчихсэн байсан.Иргэдийн хувьд солонгосын хуулийн дагуу тухайн газраа 4,5 хувиа төлөөд явж байсан. Хоёр улсын хоорондох харилцаанаас хойш тэдний талд тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг төлж байсан иргэдэд буцаан олгох ажил явагдсан. Одоо ч явагдаж байгаа. Солонгосын тэтгэвэрийн тухай хуулийн албанд тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлж, 4,5 хувь ажил олгогчийн төлсөн 4,5 хувь гээд үндсэндээ 9 хувийн шимтгэлийг нутаг буцаж ирэхдээ буцааж авдаг. Хууль дээр нь тэгээд заасан байдаг. Гадаад иргэдийн мөнгийг буцааж олгоно гээд тусгасан байдаг.
Ингэхдээ 4,5 хувийн шимтгэлээ төлсөн бол нутаг буцаж ирэхээсээ өмнө тухайн албатайгаа холбогдоод мэдээллээ шалгаж хянаж болно. Ингээд сарын өмнө нутаг буцах тийзнийхээ хуулбарыг авч хил дээр байхдаа авдаг. Ийм байдлаар авч чадаагүй иргэд НДЕГ-аар дамжуулж авдаг.
Монгол талдаа 40 мянган вонны шимтгэл төлсөн тохиолдолд буцааж авахгүй. Ажилсан жилд тооцогдоод ирээдүйд тэтгэвэрт гарахад ажилсан жил нь тооцогддог. Солонгосын талд 4,5 хувийн шимтгэлд төлж байгаа тохиолдолд монгол талдаа шимтгэл нь төлөгдөөгүй завсарлдаа гэсэн үг. Ингээд хугацаа алдаад тэтгэвэрт гарах хугацаа хойшлоно гэсэн үг. Ийм байдлаар эрсдэл үүсдэг. Монгол иргэд солонгост тэтгэвэрт гарахгүй нь тодорхой учраас шимтгэлийг буцааж олгодог.
Солонгосын тэтгэвэрийн албаны хуулинд нутаг буцаж байгаа иргэн нутаг буцсанаасаа хойш 5 жилийн дотор мөнгөө хөөцөлдөж авах ёстой. Ингэж авч чадаагүй бол 61 нас хүрээд авах ёстой гэж хуульд заасан байдаг. 2011-2012 онд нутагтаа ирсэн иргэд мөнгөө авах ётойгоо сураглаагүй, дараагийн ажил төрлөө сураглаад хайгаад явчихдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн хаянга зангаас болж зургаа долоон жилийн дараа энэ тухай мэдээллийг саяхнаас мэдлээ гээд ирэх тохиолдол маш их байдаг. Тэр хүмүүсийн мөнгө олдох боломжгүй болчихдог. Ингээд дахиад 60 нас хүрч байж хөөцөлдөх боломжтой.
-Иргэд сайн дурын даатгалд хамрагдсанаар ямар давуу эрх үүсэх вэ?
-Сайн дурын даатгалд даатгуулсанаар нийгмийн даатгалын дараах төрөлд хамрагдана. Тухайлбал тэтгэврийн даатгал,тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал ордог. Энэ даатгалд иргэн хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр гэх зэргийг авах эрх нь үүсдэг.
-Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн хувьд шимтгэл төлснөөр ямар үйлчилгээг авах боломжтой вэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд тус улсад хөдөлмөр эрхлэх, амьдарч байх хугацаандаа хөл хүнд болох нь их байна. Хэрэв нийгмийн даатгал төлсөн тохиолдолд хяналтанд хяналтанд орсон эмнэлгээсээ төрөхийн өмнөх 60 хоногийн дикритээ авах боломжтой. Монголд ирсэн охид, эмэгтэйчүүдийн хувьд мөн ялгаагүй солонгост хяналтад байсан эмнэлгээсээ бичиг авч, нийгмийн даатгалын хэлтэст нь маягт бөглөсөн өргөдлөө өгөөд НДЕГ-т бичилтээ хийлгэн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалаас тэтгэмжийг олгоод явж байгаа.
-Тус улсад хамгийн багадаа хэдэн вонны шимтгэл төлдөг юм бол?
Хамгийн багадаа 42 мянган вонноор төлж байгаа. Ниймгийн даатгалын дэвтэр дээр тухайн сарын эхний долоо хоногийн даваа гаригт вонны ханшаар бичигддэг. Төлж байгаа мөнгөнөөсөө хамаарч тухайн иргэний цалин дунджаар 700 мянган төгрөгийн цалингаас төлнө гэж бодоход тэтгэмж бодох тоо хэмжээгээр харилцан адилгүй.
-БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийн тулд хэдэн сарын нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөн байх шаардлагатай вэ?
-Солонгосын Элчин Сайдын Яам зургаан сарын цалин хардаг. Жилээр нь бол хараад байдаггүй. Харин хөдөлмөрийн гэрээгээр явж байгаа тохиолдолд хязгаар заалт байхгүй. Халамжийн ерөнхий газарт хөдөлмөр эрхлэх гэрээнд бүргүүлээд шалгалтаа өгөөд оноо дүнгээрээ тэнцээд явах эрх нь бий болчихдог. Албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой гэсэн долоо хонгогийн сургалт хийдэг.
-Солонгосын “Үндэсний тэтгэвэрийн алба” -ын талаар тайлбарлавал?
-Энгийнээр тайлбарлахад Солонгосын нийгмийн даатгалын газар гэсэн үг. Гэхдээ зөвхөн тэтгэвэрээ хариуцсан. Манайх таван төрлийн үйлчилгээг давхар хариуцаад явж байгаа шүү дээ. Тухайн газрын хууль даатгуулагч үндэсний тэтгэвэрийн албанд даатгуулж байгаа иргэн цалингийн 4,5 хувиар шимтгэлийг зөвхөн тэтгэвэрийн даатгалдаа төлдөг.