Дубайн гэрээний асуудалд нэр нь яригдаж буй Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 10-наас хойш хорих 461-р ангид хоригдож буй. Тэрбээр ил захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ил захидал:
“Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна.Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.
Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол Улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгойн бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.
Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч, хамгийн өөдрөг хурднаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой харагдаж байна. Үүнийгээ жилийн 400 сая доллараар үржүүлээд үз дээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй.
Оюутолгойн гүнийн уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450.0 мянга орчим иргэн мессежээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүнийн уурхайн төслийг эхлүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.
Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улстөрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан болно. Мөн Хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улс төрийн шийдвэр юм. Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны 1 сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн.
Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улс төрийн шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан.
Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг.
/Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм.
Жишээ дурдъя. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэрбум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ?
Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Таван толгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэхүү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид даатгаад орхиж болохгүй ээ. Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна.
Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараах хүсэлт, санал бодлоо хүргэж байна.
I. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:
1. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.
2. УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонх, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ.
Цаашид УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гаднын нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.
3. Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.
II. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:
1. УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн 1. танхимд шилжүүлэн улс төртэй хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
2. Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
3. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гаднын нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
III. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас, сошиал ертөнцийн мянга мянган идэвхтэй хэрэглэгч Танаа:
Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө.Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдрынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө.
Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол Улсад цаашид улс төрийн хоригдлууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна.
Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж,
Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжилгаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
Хүндэтгэсэн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2018 оны 05 сарын 02-ны өдөр
22 comments
к
c.bayarchogtai niilj oyou tolgoin gerenees mongo salgaj idchiheed yun gomdol yaraad baiga yum shorond suhana zow…..
Жоохон хүүхэд шиг өөрийгөө өмөөрч гэнэ . Дээр нь Эрдэнэт , Багануурын асуудал бас бна
syyh ni byy hel byydaagyi ni yamai gee?…cham sig abilgagch ene heriin horigdoh enyyhend dahiad ch ylam eer er ryy chini em chem gisgeleh bolno!
ил захидл нэрээр ил хуйвалдаан яваад байгаа юм биш үү
Баярцогт та хоёрыг маш ойрын нөхөд гэдгийг Монголд мэдэхгүй чавганц ч байхгүй. Тэр хүн идсэн уусан байхад танйы халаас ч бас түнтийж л таарна. Ийм хоёр найзын нэг нь хэрэг хийхэд нөгөө нь огт мэдэхгүй байна гэдэгт огт итгэхгүй байна
Юм жаахан унших хэрэгтэй байна шүү залуусаа. Битгий туйлшир
Ер нь идэж уугаагүй байсан ч ийм гэрээ хийж улс эх орондоо хохирол учруулсан албан тушаалтан, ялангуяа төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Тэнэгтээ ийм гэрээ хийсэн юмуу санаатай хийсэн юм уу шалгуулах хэрэгтэй.Энэ гэрээний цаана хулгай луйвар байгаа гэдэг нь тодорхой болсон, маш муу гэрээ гэдэг нь тодорхой болсон.Ер нь бол албан үүрэгт ажилдаа хайнга хандсанаас үүдэн улс эх орондоо хохирол учруулсан нь тогтоогдвол хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.Идэж уусан эсэх нь энд хамаагүй.
төсөл хөдөлгөнө гэдэг хахууль авахийн нэр биш гэдэгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа шүү
ТА ӨӨРИЙН ДУБАЙН ГЭРЭЭНИЙ АЛДАГДЛЫГ ТАЙЛБАРЛААРАЙ……
ТЭР ИХ АЛДАГДЛЫГ ТӨЛЖ АЖИЛЛУУЛСНААС ХЭВЭЭР ГАЗАРТАА БАЙЖ БАЙХ НЬ ДЭЭР ГДГТЙГ АЖЛЫН ХЭСЭГ
Negel ix ger buldee sanaa zovson xun
Oyu-Tolgoi gedeg yamar ord bilee gedgiig ard tumen oilgoh neg ni oilgodog shuu,teneg avilgachaa.Hunii uhriig gargaj ogchihood ezend ni honogiin mah ogood busdiig ni bi holsondoo avlaa gej baigaatai adil geree hiichiheed buren erhee heregjuulsen gej yu hutcna ve.Mongoliin gurban saya ard tumen elbeg hangaluun amidrah bayalgiig avgai huuhnuudiinhee tansaglal,ald bieiinhee jargalaar ariljsan hulgaich nart orshool gej ugui.
Tusliig hudulguj bolnoo. Tiim buren erh ni tand baisan. Saihanbileg yamar companiin zahiral bishdee. Ulsiin yerunhii said baisan shuudee. TUsliig uls orond ashigtai baidlaar l hudulguh yostoi yum. Tusliin ur ashig mongolchuud bidend buh ard tumend ashigtai, ur dun ni medregdeheer, Ediin zasgiin bodit usultiig awchirsan, uls turiin ner hundiig usguj, ard tumnii itgeliig olj awj ajilguidel yaduurliig buuruulah yostoi. Harin uriig uruur darah ni Saihanbileg gawiyaa baiguulaaguildee. Saihanbileg namiin ner hundiig negt tawij, songuuliin umnu genetiin shiidwer gargaj yaaran sandran hungun, alsiin haraagui zuwhun unuudur margaashiin l hureetei geree hiisen.
Mun Turuus tursun negen terbumtan. Medeelel harilzaa holboonii gazriin darga bhdaa yu yu gej saihan tusul tanilzuulj bailaadaa. Ene chigleliin mergejiliin hun gehed uls turd orj irseniih muriin hutulburuu heregjuuleegui yumdaa. Ug ni bol sanaa n zuw, bolomjtoi zuil baisan. Harin ter terbumtan bolson. Tegeed ch zasgiin gazriin gishuunii zalingaar terbumiin unetei house, 300 sayiin jeep hudaldaj awah bolomjgui
Ooroo bayajih gej tosliig hodolgoson bolohoor horij baigaa yum shuu dee.Dubain geree uls orniig yaj hudaldsanii jishee bish gejuu,b
Наад муу гөлгөө офшор Баярцогт хуужаатай нь хамт насаар нь суулга.
duugui ylaa edel muu novshoo
үхлээл дээ
МОНГОЛ УЛСАД МААНЬ ЯМАР ИХ ХОХИРОЛТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСНАА ОДОО ХҮРТЭЛ МЭДЭЭГҮЙ ЯВЖ БАЙХЫГ БОДОХОД ТЭНЭГ ЮМ БИШ ҮҮ, ЭСВЭЛ АРД ТҮМНЭЭ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙНА УУ ЭНЭ ХҮН.
Гэрээ хийхэд учир бий. Гол нь хэдэн жилийн дараа Монгол улс оронд орох юм бол гэрээ хийх огт хэрэггуй. Гэтэл Ч.Сайханбилэг юу бичээд байгаа юм бэ? Ч.Сайханбилэг ээ чи Оуютолгой компанийн улсад толох естой татварыг чолоолж, Оюутолгойн ашгаас Монголын ард тумний шууд хуртэх байсан ашгийг 16 жилээр хойшлуулж, эх орондоо ямар ч ашиггуй гэрээ хийснийгээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Мон Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцуулэхгуй, эрх мэдэлээ хэтруулэн ашиглаж хувийн компанид шилжуулсэн уйлдэлээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Угуй. Эдгээр чинь бугд эрх мэдэлээ урвуулан ашиглаж БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ ЗОРЧСОН УЙЛДЭЛ шуу дээ. Иймд хууль хяналтын байгууллагаар л шалгуулж тогтоолгохоос оор арга байхгуй шуу дээ дуу минь. Гэтэл чи хууль хяналтын байгууллагын уйл ажиллаанд саад учруулж, хийсэн хэрэгээ будлиантуулахыг оролдоод байна уу? Тэгвэл чиний АСЕМ Виллагаас 5 тэрбумаар авсан ХАУС-ын тухай ч юм уу, эсвэл эхнэрийнхээ нэрээр нэрлэсэн “Байгаль” гэдэг алмаз, унэт эдлэлийн дэлгуур, гоо сайханы газруудын тухай мэдээлэлийг хууль хяналтын байгууллагад огч, чамайг улам хунд байдалд оруулахаас оор арга байхгуй юм байна шуу дээ хо. Залуу хун байж чи шударга байхыг бод л доо. Чи оорийгоо “Улс торийн хоригдол” ч гэх шиг хийсэн хэргээ УЛС ТОРЖУУЛЭХ АЯСТАЙ юм бичсэн байна. Энэ угуй шуу дээ. Чи бол эрх мэдэл ээ хэтруулэн ашиглаж бусдад давуу эрх олгож хууль зорчсон хун шуу дээ. Одоо бух зуйлийг улс торжуулж хийсэн хэрэгээс мултардаг цаг уе онгорсон шуу дээ.
yamar ih hohiroltoi gere hiisnee medeegui yum bishuu ene hund sain tailbarlaj og l doo naiz bayrstogtiigoo bas medeegui yum bishuu tegeed haanaas iim ih mongotoi boloo be uul ni udam ugsaa damjsan byan ailiin huuhed bish dee bitgii gonshignood bai ldaa ter absan mongoo ulsdaa ogooch dee huuhdiin mongoo ogii l doo
“Албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй” гэнээ, тэгэхээр албан тушаал хашихаараа л хэрэг үйлддэг юмуу?, тэгвэл ЕС-ын албан тушаал хашиж байхдаа хэрэг үйлдсэн гэдгээ өөрөө нотолчихлоо шүү дээ