Хятадын Хэбэй мужийн Ухань хотод эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилжээ. Уг эмэгтэй 118 хүүхдийг үрчлэн авсан гэдгээр улсдаа нэр цуутай болсон юм хэмээн “Global Times” сонин өгүүлжээ. Ли Лицзюнь 1996 оноос хойш хүүхэд үрчлэн авч эхэлсэн ба 2007 онд “Хайрын тосгон” гэх хувийн асрамжийн газраа байгуулсан байна.
Энэ хугацаанд тэрбээр өнчин өрөөсөн 118 хүүхдийг үрчлэн авсан аж. Нутгийн цагдаагийнхан эдгээр хүүхдүүдийг орон нутгийн албан тушаалтнуудыг айлгахад ашигласан гэж үзжээ. Цагдаа нарын тогтоосноор зарим хүүхдийн эцэг, эх байгаа ба тэдний нэрийг засаг захиргааг сүрдүүлэн нууцлуулж, улсаас тэднийг тэжээх нөхвөр авахад ашиглаж ирсэн гэнэ. Эрх баригчид асрамжийн газраас 74 хүүхдийг суллан авсан ба уг асрамжийн газрыг хаажээ.