2019-08-19 10:18
Афганистаны нийслэл Кабул хотын хуримын ордонд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 63 хүн амиа алдаж, 180 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлт болсон газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, хуримын ёслолын үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлджээ. Лалын шашны Шиа урсгалыг шүтдэг хүмүүсийн амьдардаг хэсэгт орон нутгийн цагаар бямба гарагийн оройны 22:40 цагийн үед халдлага болжээ. Уг халдлагатай холбоогүй […]










