Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ.

Энэ тоог сэтгүүлчдэд “Хүний эрхийн төлөө иргэний фронт” ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч Жимми Шам хэлсэн байна. Мөн ардчилсан үзэлтэй нэгэн “Үнэндээ бид Казуэй-бэй дүүргээс Бизнесийн төв хооронд цугласан хүмүүсийн нарийн тоог хараахан гаргаагүй байна. Тиймээс цугласан хүмүүсийн тоо 1.7 саяас давсан гэж бид үзэж байна” хэмээн хэлжээ.

Хонконгийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч CNN-д “Ням гаригт Виктория цэцэрлэгт хүрээлэнд болсон жагсаалд 128 мянган хүн оролцсон гэсэн бол жагсаалыг зохион байгуулагчид дор хаяж 300 мянган хүн жагсаалд оролцохоор цуглана гэж таамаглажээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 9-нд Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө зохион байгуулагчид жагсаал цуглаанд нэг сая гаруй хүн оролцсон гэж тооцоолсон бол цагдаа нар уг тоог 240 мянга хэмээн мэдэгдсэн байна. Мөн зургадугаар сарын 16-нд болсон жагсаалд зохион байгуулагчид хоёр сая орчим хүн оролцсон гэж тооцоолсон боловч цагдаа нар 338 мянган хүн оролцсон хэмээн мэдээлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн