0303-2.jpg

2017-03-09 10:08
Ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлж яваа  ХЗДХЯ болон харьяа агентлаг байгууллагуудын эмэгтэй алба хаагчид. 2017 оны гуравдугаар сарын 7-нд болсон “Эмэгтэйчүүд эрхийн манаанд” чуулга уулзалтын үеэр.

2_1000-1.jpg

2017-03-09 09:50
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхэд ажиллаж байна. Тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулж яваа гэнэ.  

1-4-e1489021923435.jpg

2017-03-09 09:08
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ. Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тийнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн […]

kl.jpg

2017-03-08 09:03
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 4-9 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Байдраг, Богдын гол  орчмоор шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө […]

555.jpg

2017-03-08 09:00
Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 10-н  мягмар гариг билгийн тооллын шинийн 10-н. Хаврын тэргүүн хар бар сар. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Наран ургах шингэх: 07.21-18.45 Үс засуулбал: Эрч хүч ихэснэ Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сансар Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу […]

22-2.jpg

2017-03-07 16:59
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурлыг өчигдөр яаралтай зарлан хуралдуулж  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус хурлаар эдийн засгийн хямрал, нийгэм, цаг үеийн болон иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид гарч болох хүндрэл бэрхшээлийг тал бүрээс нь авч хэлэлцсэн байна.  Шаардлагад, 1.Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж […]

0102-1.jpg

2017-03-07 16:36
БСШУС-ны сайд Ж.Батсуурь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын мэдэлд очоод байсан ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг эрдэмтдийн мэдэлд үлдээх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна гэж өнөөдөр ШУА-ын Үйлдвэрчний эвлэлүүдэд хандаж хэлжээ. 1964 онд байгуулагдсан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар тус дүүргийн Прокурорын газарт балансаар шилжүүлээд байсан юм. Эрдэмтэд энэ шийдвэрийг эсэргүүцэн хэд хэдэн удаа […]

98-2.jpg

2017-03-07 14:28
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш буюу лхагва гаригт тохиож байна.  УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу мартын 8-наар  бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.Энэ өдөр Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амрахаар болжээ. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу […]

030303-1.jpg

2017-03-07 13:37
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд  гэр бүлийн хүчирхийллийн улмаас 106 хүн амиа алдсан байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж  өнөөдөр “Хөөрхөн зүрхнүүдийн аян”  ТББ-аас “Даван туулагчдын дуу хоолой” баримтат фото зургийн үзэсгэлэнг Mongolian Properties-ийн цирк дэх байранд нээлээ. Үзэсгэлэнд хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийн гэрэл зураг болон цусанд будагдсан хувцсыг өлгөжээ. Зөвхөн 2016 оны  наймдугаар […]

nnn.jpg

2017-03-07 12:42
Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт  Мал эмнэлэг, үржлийн газраас 2000 малыг устгалд оруулжээ. Халдварт өвчин дэгдсэн аймагт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулсан байна. Мөн  Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болжээ. Одоогийн байдлаар  аймгуудад   хорио цээрийн дэглэм  үргэлжилж байна.  Холбогдох байгууллагуудын мэдээлж буйгаар ирэх сарын 10-нд […]