Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг иргэд урамшуулал хэлбэрээр авдаг болоод жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд иргэн, ААН-үүд хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх учиртай. Гэвч хуулийн хэрэгжилт зарим ААН-үүдэд хангалтгүй буюу бараг үйлчилдэггүй болохыг өмнө нь хэвлэлээр мэдээлж байв.
Ялангуяа хөдөө орон нутагт иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авч чаддагүй байна. Тиймээс Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдийг шалгаж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагджээ.
2016 он гарснаас хойш буюу НӨАТ-ын урамшууллын систем ажиллаж эхлээд нийт 15 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагджээ. Үүнд нийт 151,208 хүн 20,000-20,000,000 төгрөгийн хонжвор хожсон байдаг аж.