Хүүхдийг мансууруулж, хулгайлахаар завдсан этгээд баригджээ

2017-03-09 10:20

Хичээлээ тараад гэртээ харих гэж явсан дунд сургуулийн хүүг үл таних этгээд аманд нь ямар нэгэн зүйл хийж мансууруулаад хулгайлан авч явахыг завдсан хэрэг энэ сарын 7-нд гарчээ. Хүүхдийг хулгайлаад авч явж байхад байрных нь таньдаг хүн тааралдан амь насыг аварсан байна. Хүү тухайн үед цусаар бөөлжиж, мансуурсан байдалтай, шоконд орсон байсан гэнэ.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд гарчсан энэ хэргийг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хуулийнхан шалгалт дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.  Насанд хүрээгүй хүүхдээ гадуур ганцааранг нь явуулахгүй байх, таних танихгүй этгээдээс холуур тойрох, сэжигтэй хүнтэй тааралдсан тохиолдолд бусдаас тусламж гуйж байхыг хүүхдүүддээ зааж сургаарай, эцэг эхчүүдээ!