лллл.jpg

2017-05-23 17:35
Иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү тараг, айраг, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ хүнсний бус зориулалттай төрөл бүрийн өнгөтэй сав хэрэглэдэг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэгвэл импортыг орлох, эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар савыг дотооддоо үйлдвэрлэж байна. Хотын даргаар ахлуулсан баг өнөөдөр СХД-ийн 22 дугаар хороонд байрлах […]

Сөүлийн-гудам.jpg

2017-05-23 16:51
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу  УДЭТ-аас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилэх гудамжийг “Сөүлийн гудамж” хэмээн нэрлэдэг. Циркийн уулзвараас  Сөүлийн гудамжтай огтлолцон Наран плазагийн уулзвар хүртэл энэ хэсгийг замыг автомашингүй “Шөнийн гудамж” болгох юм байна. Урьдчилсан байдлаар долоо хоногийн баасан гариг бүрт 22:00 цагаас  замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөжээ.

Толгойтл.jpg

2017-05-23 16:28
Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. “Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг […]

Эрдэнэбат-2.jpg

2017-05-23 16:20
Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ. Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлнэ Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт […]

карт.jpg

2017-05-23 16:06
Иргэд хот хоорондын зорчигч тээврийн билетийг цагт баригдалгүй ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Метатек” компани хамтран Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд “Билет бичилтийн ТҮЦ” машиныг туршилтаар суурилуулжээ. Иргэд билет  бичүүлэхдээ Хот хоорондын зорчигч тээвэр цэсийг сонгож, зорчих чиглэлийн автобусны цаг, суудлын дугаараа сонгох юм байна. Үүний […]

хоёр-толгойтой-тугал.jpg

2017-05-23 15:28
Архангай аймагт сиамын  ихэр тугалыг  кесар хагалгаагаар гарган авчээ. Энэ сарын 17-нд тус аймгийн Булган сумын Тамир багийн малчин Н-ийнд  хоёр толгой, найман хөлтэй, хоёр бөгстэй бөгөөд зөвхөн цээжээрээ нийлж нэг зүрхтэй амьд гарсан ч удалгүй үхсэн байна. Хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, […]

bichleg.jpg

2017-05-23 15:17
Иргэд, олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,  энэ талаар иргэдийн чиг хандлага ямар түвшинд байж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хорооны Нийслэл дэх салбар хорооноос “Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд 18-аас дээш насны иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн […]

malchid.jpg

2017-05-23 15:08
ХХААХҮЯ-наас тавдугаар сарын 26,27-нд Малчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцох юм. Зөвлөгөөнөөр Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр, Мал, амьтны эрүүл мэнд тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, өвөлжилт хаваржилтын нөхцөл […]

bank.jpg

2017-05-23 13:22
Банк санхүүгийн байгууллагуудаас иргэдэд санал болгож буй зээл, зээлийн эрхтэй картуудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан эдгээр үйлчилгээг авахад зайлшгүй бүрдүүлэх материал буюу банкны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байна. Иймд зээл, зээлийн эрхтэй кредит карт авахад тань тусална, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн хувь хүн, бүлэг хүмүүсийг хууль […]

Дачинаа.jpg

2017-05-23 12:28
Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанид  оператороор ажиллаж байсан  Монгол Улсын иргэн цахилгаанд цохиулан нас баржээ. Өнгөрсөн баасан гаригт (2017.05.19 ) тус компанийн олборлолтын 21 дүгээр  талбайд осол гарснаас болж энэ хэрэг гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа алдсан […]