Өнөөдөр (2017.05.24) Сүхбаатарын талбайд Зам тээврийн хөгжлийн яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох, нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулах юм байна. Мөн хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.
Энэ үеэр иргэдэд шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн, “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”, АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх болсон тухай сонирхуулж байгаа юм.