ATARTSETSEG.jpg

2017-07-09 17:10
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэгийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. […]

SHAGNAL.jpg

2017-07-09 15:15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, […]

мобайл.jpg

2017-07-08 17:02
Хөвсгөл аймгийн төвөөс  200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Энэ ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байна. Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй гадна […]

Онцгой-байдал.jpg

2017-07-08 16:17
Нийслэлийн гал унтраах ангийн сураггүй болсон 25 гал сөнөөгчийг эсэн мэнд олж, хот руу онгоцоор авчирч байгаа аж. Гал сөнөөгчид 10 хоногийн өмнө Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан бөгөөд өнгөрсөн лхагва гаригаас эхлэн холбоо тасарчээ. Тэд сураггүй болохоосоо өмнө түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүссэн байна. […]

Ажиглагчид.jpg

2017-07-08 15:54
Өнөөдөр (2017.07.08) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцууллаа. Өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт болох үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, нэр дэвшигчид хууль зөрчиж  олон нийтийн цахим сүлжээ ашиглах, айл өрхөөр  явах зэрэгт анхаарлаа хандуулж далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулсаар […]

Амаржих-газар.jpg

2017-07-08 15:23
Нийслэлийн II амаржих газарын төрсний дараа хэвтдэг өрөөнүүдэд засвар хийж байна. Тиймээс ирэх сарын 1-н хүртэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ хугацаанд тус эмнэлгийн харьяанд үйлчлүүлдэг эх, нялхасыг нэг, гуравдугаар амаржих газарт хүлээн авч байгаа аж.

Буриад-сур.jpg

2017-07-08 14:56
Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн бол өнөөдөр Буриад сурын харваагаар сурын талбайд үргэлжилж байна. Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн уламжлалтай.  Монголчууд үндэстэн ястаны онцлогоос шалтгаалан халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сур харвадаг. Буриад сурын харваа нь бусад төрлөөсөө илүү өвөрмөц.  Сур […]

naadmiin-zuvshuural.jpg

2017-07-08 11:15
Иргэд наадмаар олгох автомашины тусгай зөвшөөрөл авахаар дараалал үүсгэсэн байгааг та харж байна. Энэ жилийн баяр наадмын үеэр олгох автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрөлтэй. Зөвшөөрлийг Yийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудад өчигдрөөс (2017.07.07) эхлэн худалдаалж байна. Иргэд долоон төрлийн зөвшөөрлөөс сонголт хийж […]

URANTSETSEG.jpg

2017-07-08 11:06
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгтэй уулзаж, Эрүүгийнхуулийншинэчилсэннайруулгындагуу ялтнуудыг ялаас чөлөөлж, ялыг хасаж буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -Шинэ хуулийн дагуу ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялыг дүйцүүлэн хасах асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар хэдэн ялтныг суллаж, хэдэн ялтны ялыг хөнгөрүүлээд байна вэ? -2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар […]

URIANHAI.jpg

2017-07-08 10:31
Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам өчигдөр (2017.07.07) урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн наадмаар урианхай сурын харваанд 12 мэргэн, дөрвөн хүндэт мэргэн, 47 спортын мастер, 17 спортын дэд мастер, 95 залуу харваач цэц сорив. Зөвхөн эрчүүд цэц сорьдог  уламжлалтай энэ харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын […]