avrah-zavi.jpg

2017-07-17 16:17
Хөвсгөл аймгийн нутаг Эгийн голд нэг нас таван сартай хүүхэд осолдож амиа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Онцгой байдлын хоёр албан хаагч хүүхдийг уснаас эсэн мэнд гаргаж анхны тусламж үзүүлэн,  Хатгал тосгоны эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч эмчилгээ авч чадалгүй амьсгал хураасан байна. Иймээс  эцэг эхчүүд бага насны хүүхдээ голын эрэг дагуу тоглуулахгүй байх, хараа […]

цурам.jpg

2017-07-17 12:31
Өнөөдөр (2017.07.17) Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой”, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан нийт дөрвөн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваанд гарсан түймрийг бүрэн унтраажээ.

Түймэр.jpg

2017-07-17 12:12
Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ой хээрийн түймэр аюулын хэмжээнд  хүрээд буй. Цагдаагийн байгууллага энэ сарын 16-нд гал түймэр, зөрчилтэй холбоотой 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 71 түймэрт эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68  зөрчилд Эрүүгийн хэрэг үүсгэхээс […]

OBEG-2.jpg

2017-07-17 11:19
Иргэдийн анахаарал болгоомжгүй үйлдлээс болж  Монгол Улс гал түймрийн аюулд өртөөд байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд хотоос гарч амарч зугаалсан нь хэрээс хэтэрлээ. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр , ой хээрийн түймэр гарч байгаа шалтгааны 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс, цөөн хэсэг нь аянга цахилгаан, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан […]

Mler.jpg

2017-07-17 11:07
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай […]

Bogd.jpg

2017-07-17 09:34
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид : Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд […]

mi8.jpg

2017-07-17 09:23
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны […]

tuimer-1.jpg

2017-07-17 09:17
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд […]

boroo.jpg

2017-07-17 09:08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн […]

111-1.jpg

2017-07-16 17:52
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцжээ. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа […]