mashin.jpg

2017-07-25 05:51
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь […]

hulgaio.jpg

2017-07-25 05:30
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг “Тахилт”-д оршин суух 59 настай Б –ын гэрийн цоожийг өсвөр насны хоёр хүүхэд эвдэлж  “хулгай” хийсэн хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ. Хэрэгт холбогдсон 16 настай эмэгтэй Д, 15 настай эрэгтэй Б нар нь Жи мобил”-ын гар утас, монголын нууц товчоо ном зэргийг хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж […]

Gol.jpg

2017-07-25 04:20
Сэлэнгэ аймгийн иргэн 17 настай эмэгтэй өнгөрсөн ням гаригт (2017.07.23) Орхон голын усанд осолдсон байна. Энэ дагуу Онцгой байдлын таван албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр ар гэрийн долоон хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

zovshoorolgui-barilga.jpg

2017-07-25 02:29
Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө. Тухайлбал, Баянгол дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгүй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. […]

Hovsgol.jpg

2017-07-25 01:48
Өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Булган аймаг явах замд их хэмжээний мөндөр оржээ. Зам руу шавар, мод зэрэг зүйл урсан орж осол гарах нөхцөл бүрдсэн байна. Иймд тухайн орон нутгийг зорих иргэд анхаарал болгоомжтой явахыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Даншиг-наадам.jpg

2017-07-24 15:13
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин […]

МУИС.jpg

2017-07-24 14:55
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай. Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн  байгууллагуудад баримталдаг ил тод, […]

хүүхэд-1.jpg

2017-07-24 14:31
Багануур дүүргээс зүүн хойш 30 км-ийн зайд байрлах  Байдлагын голд нэг нас долоон сартай эрэгтэй хүүхэд осолдож амиа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж усанд осолдсон байна. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

чоно.jpg

2017-07-24 13:40
Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг  “Бурхант хошуу гэх газарт 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран үхрэндээ явж байсан найман настай хүүгийн зүүн шилбийг буудан гэмтээжээ. Хэргийн талаарх дуудлага 23:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.  

Хурандаа.jpg

2017-07-24 13:27
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярт спортын өндөр амжилт үзүүлсэн “Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярт спортын өндөр амжилт үзүүлсэн “Сүлд” […]