Өчигдөр (2017.07.25) орсон хүчтэй борооны үеэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо болон Жаргалан тосгонд үер болж нэг том хүн, хоёр бага насны хүүхэд амиа алджээ. Мөн Мөн дөрвөн настай охин үерийн усанд урсаж сураггүй болсон байна. Үерт дөрвөн хүүхэд гэмтэж, гурван айлын гэр, дөрвөн автомашин урсчээ.
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид нас барсан хүүхдүүд, эмэгтэйн цогцсыг гарган авсан бол сураггүй болсон охиныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж.