“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг ирэх сарын 5-06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хурдан морь уралдуулахгүй зөвхөн хүчит бөх барилдаж, цам харайх юм байна.
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдыг татар Нийслэлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргаад байсан юм.