Ливид “Исламын улс бүлэглэл”-ийн 18 эрэгтэйг цаазлаж буй цочроом бичлэг

Ливичүүд “Исламын улс” бүлэглэлийн дайчид гэх 18 эрэгтэйг цаазалж буй цочроом бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигджээ. Тэднийг буудан хөнөөх цаазын ажиллагааг Ливийн үндэсний армийн офицер Махмуд аль-Верфалли удирдаж, цаазлах ял уншсан байна.
Бичлэгийн энэ сарын 17-нд хийсэн байна. Энэ талаар Британийн Daily Mail сонинд бичсэнээр ливичүүд “Исламын улс бүлэглэлийн стилиэр” цаазлагсдад улаан хувцас өмсгөсөн аж. Тэднийг өвдөг сөгдүүлэн суулгаад дагзанд нь буудан хөнөөжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч Лиз Тросселл энэ явдлаас өмнөхөн байлдааны үеэр олзлогсодын хувь заяаны талаар түгшүүрээ илэрхийлсэн байжээ. Бичлэгийг эндээс https://www.thesun.co.uk/news/4085415/18-isis-prisoners-shot-head-point-blank-range/ үзнэ үү.