bloga.jpg

2018-02-22 11:09
Манай улс “Авлигын төсөөллийн индекс”-ээр сүүлийн хоёр жилийн дотор 31 байраар ухарсан харамсалтай үзүүлэлт гарчээ. Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас энэхүү жагсаалтыг гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудаас 2017 онд манай улс 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Хүснэгт: 

dornoa.jpg

2018-02-22 10:04
Дорнод аймгийн Цагдаагийн албан хаагчид алга болсон 10 настай хүүг өнөө өглөө  эсэн мэнд олжээ. Хүү энэ сарын 20-нд Халх гол суман дахь гэрээсээ гараад сураггүй болсон юм. Тус сумын нэгдүгээр багт оршин суугаа иргэн Д-ийн хүү 10 настай М нь  сумын төвөөс есөн км-ын зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, […]

miat.jpg

2018-02-22 09:33
МИАТ   ТӨХК   нь   Олон   улсын   иргэний   агаарын   тээврийн   холбоо   (IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн   стандартуудыг   бүрэн  хангасан,   дэлхийн   төвшинд   хүрсэн,  аюулгүй, найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж,   зардал   […]

Untitled-1-15.jpg

2018-02-22 07:10
Аргын тооллын 2 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. […]

tuumer.jpg

2018-02-21 18:01
Иргэд болгоомжгүй санамсаргүй байдлаас болж галын аюул гаргах тохиолдол гардаг. Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарсныг ОБЕГ-ын баг шуурхай ажиллан унтраажээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 […]

mongo.jpg

2018-02-21 17:40
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар шинийн өмнө ээжүүдийн мөнгийг олгож эхэлсэн. Мөн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээлснээр хоёрдугаар сарын “хүүхдийн мөнгө” өчигдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн гэв. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ноос хойш олгодог бөгөөд нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөг олгож байгаа аж.     

memba.jpg

2018-02-21 17:21
Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ. Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн […]

dona.jpg

2018-02-21 17:10
Намрын чуулганаар Донорын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол энэ оны нэгдүгээр сарын 19-нд дахин шинэчлэн найруулсан юм. Донорын хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл […]

dopina.jpg

2018-02-21 16:45
Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан байна. Энэ шинжилгээнд таван бөх бүдэрсэн бөгөөд допинг хэрэглэсэн хүний нэрийг зарлах болоогүй гэнэ. Эдгээр допинг хэрэглэсэн бөхийг сая болсон Цагаан сарын барилдаанд оролцуулаагүй аж.    

heseg.jpg

2018-02-21 16:32
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи […]