Монгол Улс “Авлигын индекс”-ээр 16 байр ухарч 103-т жагслаа
2018-02-22 11:09

Манай улс “Авлигын төсөөллийн индекс”-ээр сүүлийн хоёр жилийн дотор 31 байраар ухарсан харамсалтай үзүүлэлт гарчээ. Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас энэхүү жагсаалтыг гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудаас 2017 онд манай улс 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.
Хүснэгт: