2018-02-22 10:041min00

Алга болсон 10 настай хүүг эсэн мэнд оллоо

dornoa

Дорнод аймгийн Цагдаагийн албан хаагчид алга болсон 10 настай хүүг өнөө өглөө  эсэн мэнд олжээ. Хүү энэ сарын 20-нд Халх гол суман дахь гэрээсээ гараад сураггүй болсон юм.

Тус сумын нэгдүгээр багт оршин суугаа иргэн Д-ийн хүү 10 настай М нь  сумын төвөөс есөн км-ын зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажилласан байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй