Бергений их сургуулийн эрдэмтэд цэвэрлэгээний бодисыг байнга хэрэглэх нь эмэгтэйчүүдийн уушгийг тамхи татсантай ижил гэмтээдэг болохыг тогтоожээ. Тэд 20 гаруй жил үргэжилсэн судалгааныхаа үр дүнг “American Journal of Respiratory and Critical Care Medicine” сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Удаан хугацаагаар үргэлжилсэн уг судалгаанд дунджаар 34 настай 6236 хүн хамрагджээ. Гэтэл мэргэжлийн үйлчлэгч, цэвэрлэгчийн уушгины багтаамж жилд 7,1 мм-ээр багассан бол гэрийн эзэгтэй нарынх 4,3 мм-ээр багасч байжээ. Энэ бол архаг тамхичдад илэрдэг зүй тогтол.
Тухайлбал, мэргэжлийн гэрийн үйлчлэгчдийн уушгинд үүссэн гэмтэл 20 жил тамхи татсан хүнийхтэй дүйцэхүйц байжээ. Угаах, цэвэрлэх бодис хэрэглэх үед хамрын салст давхарга цочирч, уушгины үйл ажиллагааг муутгадаг. Энэ нь багтраа болон бусад өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.
Тиймээс эмэгтэйчүүдийг цэвэрлэгээ хийх үедээ аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Сонирхолтой нь цэвэрлэгээний бодис эрчүүдэд хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд анзаараагүй байна. Судалгаа цаашид ч үргэлжилсээр байгаа юм.