2018-02-22 10:301min00

Трамп Цагаан ордонд хүүхдүүдтэй уулзахдаа нууц зурвас ашиглажээ

Untitled-7

Та нар сургуульд байхдаа шалгалт өгөх гэж нууц зурвас хийж, сэм сэмхэн хардаг байснаа санадаг уу?

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Цагаан ордонд сурагчид, багш нартай уулзах үеэрээ бэлтгэсэн үг хэллэг бүхий “шпи” ашиглажээ. Түүний нууц зурвас бүхий зургийг “AP Politics”-ийн “Twitter”-т тавьсан байна.

Уг зурваст Трампаас хүүхдүүдэд тавих асуулт, хариултаас гадна “Та бүгдийг сонсож байна” зэрэг энгийг үг хэллэгүүд ч багтжээ. Энэ уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сургуулийн багш, ажилтнуудад зэвсэг нууцаар авч явах санал тавьсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй