huis.jpg

2018-04-16 09:56
“Жендер, феминизм гэж чухам юуг хэлэх вэ” гэсэн асуултад арван хүний гурав нь “Мэдэхгүй” гэсэн бол бусад нь “Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдаж буй учраас тэдний дуу хоолойг сонсож, эрчүүдтэй адил эрхтэй байлгах ёстой гэсэн үг болов уу” хэмээн хариуллаа. Уг нь энгийнээр тайлбарлахад жендер гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийгмээс хүлээлгэсэн үүрэг, үнэлэмжийн ялгаа, феминизм нь […]

04-3.jpg

2018-04-16 09:55
 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал аавныхаа хойдын буянд зориулж 500 хүүхдийг Өргөө кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног  үнэ төлбөргүй үзүүлж, баярлууллаа. Энэ үеэр Хакүхо М.Даваажаргал “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү […]

NOAT.jpg

2018-04-16 09:48
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр болж, Боловсрол суваг телевизээр шууд дамжууллаа.Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн нэг 5 сая төгрөгийн 15 нэг сая төгрөгийн 170 200 мянган төгрөгийн 1663 50 мянган […]

9-2.jpg

2018-04-16 09:18
“Хамааралтай” ардууд Саяхан нэгэн уралдаанч хүн “Монголд хурдан мориноос хамааралтай хүн 400 мянга гаруй байгаа” гэж сонинд бичжээ. Тэр үнэн байхаа, илүү олон ч байж магадгүй. Лавтай архаг архичид, хар тамхинаас хамааралтай донтонгууд яавч энэ тоонд хүрэхгүй, тамхичид л илүү гарах байх. Өнөөдөр нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч байгаа иргэд хүүхэд хөгшдөө оруулаад 15% байгаа […]

6c21d2ogcfnjp7uegp3rf699un.jpg

2018-04-14 11:22
Нийслэлийн  Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь 5-10 минутаар урагшилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэлд эхний автобус өглөөний 6:45 цагт хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 автобус, троллейбус үйлчилж байгаа. Үүнээс: өглөөний 7:00 цагт […]

aids.jpg

2018-04-14 11:00
2018 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгчид 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9%)- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 75 (16.4%)-аар өсчээ. Мөн трихомониазаар өвчлөгчид 155 (12.1%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6%)-аар, тэмбүүгээр […]

anguuch.jpg

2018-04-13 15:30
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа. “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал […]

hulgai.jpg

2018-04-13 14:35
Эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан есөн настай хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг өчигдөр (2018.04.13) гарсан байна. Үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж гэх мэт эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн […]

zorigtbaatar.jpg

2018-04-13 13:25
“Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв. Энэ үеэр тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар “Эрдэнэт” үйлдвэр хэмээх саалийн үнээний сүүг нь эрх баригчид булаалддаг байсан бол хаа гуяар нь салгаж идэхэд шүүгчид тусалж байна гэсэн юм. Мөн “Стандарт” банкинд хятадууд хөрөнгө оруулсан гэх мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар түүнээс тодруулав.  –  […]

oronsuuts.jpg

2018-04-13 12:50
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2-р сарын дүнг танилцууллаа. Судалгаагаар шинэ болон хуучин орон сууцны үнэ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд,  2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны […]