НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр болж, Боловсрол суваг телевизээр шууд дамжууллаа.Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн нэг
5 сая төгрөгийн 15
нэг сая төгрөгийн 170
200 мянган төгрөгийн 1663
50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.
Супер шагналын сан буюу 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд хоёр буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно… гэж заасны дагуу хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.