Хариуцсан сургуулиудынх нь санхүү, аж ахуйн үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлүүдээс харахад АШУҮИС–ийнзахирал Г.Батбаатарыг солих хангалттай үндэслэл байж болохоор байгаа. Бидний хамгийн сайн мэддэг Япондбайсан бол энэ эрхэм аль эрт албан тушаалаа өгчихсөн байгаа. Учир нь тэнд албан тушаалтнуудынх нь ёс зүй, ёссуртахуун дээд зэргийн хяналтад, бас өөрсдийнх нь ухамсарт байдаг юм.
Харин манайд эсрэгээрээ, гүрийгээд л байна. АН–ы “Нэг ардчилал”-ыг үүсгэн байгуулагчдын нэг гэгддэг Г.Батбаатар захирал Боловсролын сайд Л.Гантөмөрийнүеэс АШУИС–д “дархлагдаад” байгаа гэх юм билээ.
Гэвч энэ албан тушаалд суух хугацаандаа бусдад эргэлзээ төрүүлсэн дэндүү олон асуудалд нэр холбогджээ. Үнэхээр удирдаж яваа сургуулийнх нь үйл ажиллагаа сайн, сайхан байгаа юу гэвэл тийм биш гэсэн үг.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хотын зүүн захад Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баригдаж буй тус сургуулийн эмнэлгийн болон сургуулийн барилгын цогцолбор болон төв сургуулийнхаа “Экоцогцолбор”, Нүүр ам судлалын сургуулийн барилгыг санаачилж, бүтээн байгуусан гэж өөрөө байнга ярьдаг. Гэтэлэдгээр том” ажлуудын гүйцэтгэл бүрийн цаана нь дандаа их мөнгө яригдаж Г.Батбаатар захирлыг баллаад байдагюм. Энэ бүхнийг хийхдээ тэр дандаа санхүүгийн алдаа, зөрчил гаргаж байсныг аудитын шалгалтуудаас ч, харжболохоор байгаа юм. Ер нь бол сургуулийн шинэ цогцолборын барилгын ажлыг тендерээр олон компаниар хуваажхийлгүүлдэг гээд яривал их юм байгаа гэдэг. Мэдээж төр, засгаас төлөвлөөд шийдчихсэн, гэрээ, хөрөнгө мөнгө ньзурагдчихсан ямар ч ажлыг түүний оронд байсан хэн ч хийж л таарна.
Гэхдээ түүнийг захирал болсноос хойш АШУҮИС–ийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа, түүний өөрийнхнь мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй холбоотой, бас оюутнуудын төлбөр мөнгөний асуудлыг хөндсөн янзбүрийн хэл ам, зөрчил, дутагдал олон гарсан байдаг. Ихэнх нь олон нийтэд ил болдоггүй тэгсхийгээд чимээгүйболдог. Үүнээс гадна УКТЭ–ийн өөдөөс харсан ганц сургуулийг л АШУҮИС гэж хүмүүс эндүүрдэг талтай. Эрүүлмэндийн салбарыг дээд боловсролтой мэргэжилтнээр хангадаг, төрийн өмчит АШУҮИС бол ганц сургууль бишсалбар есөн сургуультай, эдгээрт 21 мэргэжлээр суралцдаг 10 гаруй мянган оюутантай, үүнийг дагасан олон байшин сав, хөрөнгө хогшилтой. Санхүү талаасаа гэхэд л зөвхөн 2017 оны хувьд орлогоо 32 тэрбумаар, зарцуулахзардлаа 37 тэрбумаар төсөвлөсөн яах аргагүй том “айл”. Энэ бүгдийг Г.Батбаатар захирал л удирддаг.
Аудитын байгууллагаас тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаас илэрсэн зарим зөрчлийгэнд ил болгоё. АШУҮИС–ийн удирдах шатны 90 албан хаагчид оны эхэнд А/01 тоот тушаалаар цалин тогтоохдоосард 117,1 сая төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гаргаж, ур чадварын нэмэгдлийг бүтэн жилээролгосон нь төсвийн хөрөнгө үр нөлөөгүй зарцуулагдах эрсдлийг үүсгэсэн байна” гэж зөрчил арилгуулах тухайалбан бичигт дурджээ. Хүн тус бүрээр тооцвол овоо их мөнгө. Нөгөө талаас нь бодоход үүнийг авч байгаа 90 удирдах ажилтан татвар төлөгчдийн хөрөнгөөс бус Г.Батбаатар захирлын эрийн сайндаа өгч байгаа нэмэгдэл шигл бодож байгаа. Өгүүлэхгүй бол өгүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр тэд яаж “Г.Батбаатар захирал муу ажиллаж байгаа” хэлж чадах вэ. Тэгвэл үүнийг аудитын байгууллага зөрчил гэж үзжээ. Энэ нь ЗГ–ын 1995 оны 96 дугаар тогтоолын4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалаар баталсан “Төрийнүйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 5-д“ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыгулирал тутам хэлэлцэн шийдвэрлэж байна” гэж заасныг зөрчсөн байгаа аж.
Тиймээс удирдах ажилчдын ажлыгулирал тутам дүгнэж, түүний үр дүнгээр ур чадварын нэмэгдлийг захирлын шийдвэрээр олгож хэвшин зөрчлийгарилгаж, давтан гаргахгүй байхыг АШУҮИС–ийн захирал Г.Батбаатар, СЭЗГ–ын дарга Д.Нацагдорж нарт аудитын байгууллага хариуцуулж, үүнийг зассан эсэх тухай биелэлтийг 2018 оны есдүгээр сарын 25-ны доторҮндэсний аудитын газарт ирүүлэхийг шаардсан байна.
Тус газраас АШУҮИС–ийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн бас нэг зөрчил. Нийт сургуулийн хэмжээний 15 салбар, нэгжийн бараа, материалынхудалдан авалтын 4,9 дүгээр сарын орлогын дүнг нэгтгэхэд 102 иргэнээс 67,7 сая төгрөгийн, 236 аж ахуйн нэгжээс159,9 сая төгрөгийн нийт 227,6 сая төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. Үүнийг ЗГ–ын Цахим төлбөрийнбаримтын системд бүртгэгдсэн худалдан авалттай тулган баталгаажуулалт хийхэд зөвхөн 31 иргэн, аж ахуйннэгжийн 24,5 сая төгрөгийн худалдан авалт бүртгэлтэй, 307 иргэн, аж ахуйн нэгжийн 203,1 сая төгрөгийн худалданавалт бүртгэлгүй байжээ. Энэ бол бүтэн жилийн бус зөвхөн 4, 9 гэсэн хоёрхон сарын худалдан авалтаас илэрчбайгаа зөрчил юм.
Тэгвэл энэ нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “Холбогдохолон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаргах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үг аж. Тийм учраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаарзүйлийн 15.1.12-т заасан “Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт, албан шаардлага өгөх…” гэсэн заалтыг үндэслэн тусвийн зарлагын худалдан авалтын гүйлгээг хийхдээ Е–баримтад бүртгэгдсэн анханшатны баримтыг үндэслэн гүйлгээг хийж зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байхыг Үндэсний аудитын газрын“Зөрчил арилгуулах тухай” АШУҮИС–ийн захирал Г.Батбаатарт хаягласан албан бичигт дурдсан байна. Энэмэтээр тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайлангаас аудитын байгууллагын илрүүлсэн зөрчил дутагдалцөөнгүй байх бөгөөд энд заримыг нь л ил болгов. Үүнээс өмнө БСШУСЯ–наас хийсэн аудитаар ч санхүүгийн олон“но” ил болсон байдаг бөгөөд үүнээс ч олон зөрчил гарах учиртай, ноцтой хэсгүүдийг нь тодорхой бус шалтгаанааршалгалт хийсэн ажлын хэсгийнхэн дүгнэлтэндээ оруулаагүй байсан тухай гомдол ч тухайн үед гарч байв.
Энэхүү аудитаар тус сургуулийн санхүүгээс гүйлгээний үр дүнг тооцдоггүй, гүйцэтгэлийн баримтууд санхүүгийнбаримтанд байхгүйолон зөрчил ил болжээ. Тухайлбал, тус сургуулийн гэрээт хуулийн зөвлөх Мягмарсүрэнгийнцалин олгосон боловч гэрээг дүгнээгүй олгосон, 2016 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 256 тоот төлбөрийн хүсэлтээр 4000.0 мянган төгрөгийг, гуравдугаар сарын 18-ны өдөр 386 тоот төлбөрийн хүсэлтээр 2000.0 мянгантөгрөгийг “Хамтын хүчин чармайлт” хэвлэлийн клубт хэвлэл сурталчилгааны зардал, гуравдугаар сарын 1-нийөдөр 271 тоот төлбөрийн хүсэлтээр “Тэгш мандал трейд” ХХК–д 760.0 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс, тавдугаар сарын 18-ны өдөр 703 тоот төлбөрийн хүсэлтээр 1750.0 мянган төгрөгийн хөгжмийн үйлчилгээний хөлс, долдугаар сарын 5-ны өдөр гарааны компанид гэрээний дагуу 28111.5 мянган төгрөг шилжүүлсэн. Дөрөвдүгээрсард “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган-58” нэгдсэн хуралдаанд зориулж 3740894 төгрөгкассаас гаргасан боловч нийт 52596.2 мянган төгрөгийн гүйцэтгэлийн баримтгүй, тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй гүйцэтгэлийн баримтууд байхгүй байсан зэргийг энд дурдаж болох юм.
Энэ мэтээр Г.Батбаатар захирлыг баалах зузаан гэгчийн баримт байдаг юм байна. Гэхдээ анхаарал татаж, хачирхалтөрүүлж буй нэг асуудал бол Г.Батбаатар АШУҮИС–ийн захирлын суудалдаа тухалсаар л байгаа юм. Тэр нь түүнийард МАН–ын нэгэн том улстөрч байдаг гэх мэдээлэл ч гэх юм уу, яриа ч гэх юм уу зүйлтэй холбоотой гэдэг.
Уг нь Монгол даяар албан тушаалтны хариуцлага гэх зүйл давалгаалж байхад, тэр нь Г.Батбаатар захирлыгтойроод өнгөрнө гэвэл бас л эмгэнэлтэй явдал болж хоцорч мэдэхээр байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
kkkk