Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод өчигдөр үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болов. Шинэ Өвөрхангай төслийн нээлтэд зориулсан тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Т.Санчир, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон байна.
Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр шагнасан байна.