hurim.jpg

2018-05-30 16:59
Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 36 албан хаагч хуримаа хийлээ. Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Цагдаагийн газраас алба хаагчдын  гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

hachig.jpg

2018-05-30 16:30
Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн иржээ. Эдгээр иргэд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж. […]

odon.jpg

2018-05-30 16:26
Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид   “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон медаль гардуулахаар төлөвлөж байна.  Энэ жилийн хувьд НИТХ-аас  өмнөх жилүүдэд олгодог байсан  “Алдарт эх”-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм. Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, […]

uurlah.jpg

2018-05-30 16:21
Хүүхдүүдийн дунд бие биеээ эдэлж хэрэглэсэн зүйл, гадаад үзэмжээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл түгээмэл болсон нь стресст орох гол шалтгаан болж буйг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Р.Энхтүвшиний хэлэхдээ “Хуучин социализмыг үед муу сурдаг хүүхдийг сайн сурч байгаа хүүхэд дагуулж, бие биедээ тусалдаг хүмүүжлийн систем байсан. Одоо […]

medee-15.jpg

2018-05-30 16:10
Ажлын сүүлийн өдрийг хэрхэн төгсгөхөөс ирэх долоо хоногийн үр бүтээмж, ирж буй амралтын өдрүүдээр хэр сайн амрах шалтгаалдаг. Ер нь бол амжилттай яваа хүмүүс хэвшсэн дэг журамт бий. Иймдээ ч Баасан гарагийн үдээс хойш тусгайлан хийдэг дадалтай билээ. Энэ хүмүүсийн Баасан гарагийн үдээс хойш хийдэг 11 зүйлээс хуваалцъя: Долоо хоногийн ололт амжилтаа эргэж харна. Амжилттай дуусгаж чадаагүй […]

mnan.jpg

2018-05-30 15:47
Хоёр настай хүүхдийг зодсон багшийг ажлаас нь халж, мэргэжлээрээ ажиллах эрхийг хасах  саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад хүргүүлжээ. Энэ сарын 28-нд Амила цэцэрлэгийн багш охиныг чирч, гар хүрсэн бичлэг камерын бичлэгт үлдсэн нь олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байгаа. Тус цэцэрлэгийг зөвлөлөөс дээрх шийдвэрийг гаргаж, нийт эцэг эхчүүдээс уучлалт хүсч мэдэгдэл гаргажээ. Үүнд, “Цаашид Амила цэцэрлэг […]

talbai.jpg

2018-05-30 15:29
Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

2-16.png

2018-05-30 15:03
Нийслэлчүүд бидэнд өнөөдөр амарч зугаалах, үр хүүхдээ дагуулаад аюулгүй, тайван, байгальтайгаа ойрхон байх газар хичнээн билээ. Туул голынхоо эрэг дээр усны урсгалын чимээнд алжаалаа тайлахыг хүссэн нийслэлчүүдийг яг тийм таатай орчин угтдаг билүү. Хорооллоос холдъё гэхнээ орон гэргүйчүүд болон бидний хэлдгээр “өвгөнтийнхөн”-ий бараг өмч нь болсон Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, […]

delguur.jpg

2018-05-30 14:58
“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэлэхдээ “Манай сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмээд борлуулдаг. Гэтэл “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрүүд энэ арван хувь дээр дахин таван хувь нэмж зарахыг үндэсний үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээр дамжуулан шахаж байна. Энэ саналыг нь бид хүлээж авахгүй, хуучин үнээрээ борлуулалтаа хийнэ гэсний улмаас зарим компани бүтээгдэхүүнээ манайд […]

ber-1.jpg

2018-05-30 14:28
Манай улсад амьдарч буй БНХАУ-ын иргэдтэй холбоотой таагүй мэдээлэл ойрын өдрүүдэд нийгмийн  сүлжээнд иргэдийг бухимдуулах болов. “Дорнод аймгийн нутаг дэвсгэр хятад малчдаар дүүрчээ”, “Буйр нуурын эрэгт сам хорхойг олноор нь тэжээх болжээ”, “Хятадууд нийлж монгол эмэгтэйг зодлоо” гэх мэт сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл  шил шилээ даран хөвөрч байна. Тэгвэл дахин нэг таагүй мэдээллийг  “Монцамэ” агентлагийн дарга, […]