Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн иржээ.

Эдгээр иргэд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж. Мөн аймгийн Зоонозын өвчин судлалын төв Ихтамир, Өгийнуур сумын ЭМТөв, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн тасагт таван зүйлийн эрвээхэй, цох, хачиг тархсныг тогтоожээ. Түүнчлэн жижиг хүрэн цох, навчит цох, шувууны хачиг, мөөгөнцөрийн цох, цагаан эрвээхэй тодорхойлогдон шавьж устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн хариу арга хэмжээ авах талаар дээрх газруудад болон ойр орчинд амьдардаг иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн