Хүүхдүүдийн дунд бие биеээ эдэлж хэрэглэсэн зүйл, гадаад үзэмжээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл түгээмэл болсон нь стресст орох гол шалтгаан болж буйг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Р.Энхтүвшиний хэлэхдээ “Хуучин социализмыг үед муу сурдаг хүүхдийг сайн сурч байгаа хүүхэд дагуулж, бие биедээ тусалдаг хүмүүжлийн систем байсан. Одоо бол эцэг эхчүүд хүүхдэдээ “амиа бод”, “чи сайн сурах ёстой” гэж тулгадаг болсон байна. Бид гэртээ мянга сарнай ургуулаад ач холбогдолгүй болжээ. Нийгмээр дүүрэн маш олон хогийн ургамал дотор ганц сарнай цэцэг хэнд ч хэрэггүй зүйл болоод байна. Тиймээс бид энэ хандлагыг өөрчлөх ёстой. Үүний тулд “Аргальхүү” төслийг эхлүүлж байна” гэв.
3 comments
нийгэм нь ийм хүний нийгэм ш дээ ардуудаа
ХӨРӨНГӨТНИЙ НИЙГЭМ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ.
baliar mongolchuud tegnee