Нийслэлийн ойн санд Сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэй устгах ажлыг энэ сараас эхлүүлүүлээд байна. Одоогоор Баянзүрх дүүрэг дэх Хуандай, Дээндий, Сонгинохайрханы Баруун болон Зүүн салаа, Хандгайт, мөн Сүхбаатар дүүргийн Шаргаморьт, Хуурай мухарын амны 4700 га газрыг цэвэрлэж, өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар хусаж, устгасан байна.

Ирэх сарын 2-ноос Багануур, Банзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 2500 га ойд хөнөөлт, хортон шавьжийн устгал хийхээр төлөвлөжээ. Авиахими буюу онгоцоор хор цацах, тусгай багажаар шүрших замаар ойн дайснуудыг устгах гэнэ. Иймд нийслэлийн иргэдийг ирэх сарын 16 хүртэл хотын ногоон бүс, ялангуяа дээрх аманд зорчихгүй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн