2018-10-18 14:54
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Икс-Аппартмент” хотхоны Б байрны цахилгаан шатны хонгилд хүн унасан хэрэг гарчээ. Энэ явдал өчигдөр (2018.10.17) болсон бөгөөд ослын талаарх дуудлага тухайн өдрийн 22:45 цагт иржээ. Хэргийн талаар тодруулбал, тус хотхоны B блокийн таван давхарт хоёр хүн зодолдож, улмаар нэгнийгээ лифтний хаалга руу түлхсэний улмаас хонгил руу унасан байна. […]










