Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Икс-Аппартмент” хотхоны Б байрны цахилгаан шатны хонгилд хүн унасан хэрэг гарчээ. Энэ явдал өчигдөр (2018.10.17) болсон бөгөөд ослын талаарх дуудлага тухайн өдрийн 22:45 цагт иржээ.
Хэргийн талаар тодруулбал, тус хотхоны B блокийн таван давхарт хоёр хүн зодолдож, улмаар нэгнийгээ лифтний хаалга руу түлхсэний улмаас хонгил руу унасан байна. Тухайн үед лифт яваагүй байсан бөгөөд хаалга нь цөмөрч ийнхүү осолджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 30 настай Ө /эрэгтэй/-ыг хүнд гэмтсэн байсныг хонгилоос гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлсэн байна.
1 comment
Архичин агсан заргач хэрүүлч омогтой бүдүүлэг дарвиун зодоонч нөхөд ийм л юм хийж ингэж л явна. Монгол эрчүүд өрөвдмөөр шүү мөнгө олъё олж чадкү чадвар бхгүй эмэгтэйчүүдээрээ тэжээлгэнэ. Яаж хөгжиж дэвшихэвдэ эрчүүд нь ийм бхад?!!!