Нийслэлийн хэмжээнд явган хүний зам чөлөөлж, сэргээх ажил ид өрнөж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгах ажлын дараагийн байгаар ХХБ нэрлэгдээд буй. Иргэд ч том банкны том толгойтнуудын үйлдлийг ажин суугаа.
Гэтэл “Худалдаа хөгжлийн банкны шөнийн дээрэм” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд олны хараанд ороод ирэв.
/Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү./
“Явган хүний зам” аяны хүрээнд явган хүний замыг чөлөөлөх шаардлагыг Худалдаа, хөгжлийн банкинд өчигдөр (2018.10.17) хүргүүлсэн. Тэгвэл тус банкны залуус үүнээс өмнөхөн буюу энэ сарын 14-ний өдөр явган хүний зам хааж, хашаагаа сунгаж байгаа бичлэг ийнхүү ил болжээ.
Нийслэлийн газрын алба Худалдаа хөгжлийн банкийг зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайгаа нэмэгдүүлж хашаа татсан зөрчлөө 2018 оны аравдугаар сар 18-ны өдрийн дотор арилгахыг шаардсан. Тэр өдөр нь өнөөдөр. Тэгэхээр ХХБ хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч нийслэлийнхэндээ хүндэтгэлтэй хандах уу, ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй гэгч нь болох уу гэдгийг хараад хүлээх л үлдлээ.