Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газарт Үндэсний аудитын газар болон Нийслэл дэх Төрийн Аудитын Газар аудит хийсэн байна. “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудит 2018 оны тавдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 28-ны хооронд хийгджээ.
Энэ талаар аудит хийсэн газрууд өнөөдөр (мэдээлэл өглөө)
Улс орнуудын төрийн нэг албан хаагчдад ногдох хүн амын тоог харьцуулан авч үзвэл Монгол Улсад төрийн нэг албан хаагчид 17 хүн ногдож байгаа. Улаанбаатар хотод төрийн нэг албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байна.
Дүүргүүдээр авч үзвэл, төвийн зургаан дүүргээс БЗД-т төрийн албан хээгчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол СБД-т ачаалал бага байв. Төвийн зургаан дүүргийн ачаалал алслагдсан гурван дүүргээс 6.6 дахин өндөр байна” гэв.
2017 оны судалгаагаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12,415 ажилтан ажиллажээ. Үүнээс
- 3,751 буюу 30.2 хувь нь төсвийн байгууллагад,
- 8,664 буюу 69.8 хувь нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагчид байгаа аж.
Нийт ажилтны орон тоо 2016 онд өмнөх оноос 1,094 буюу 9.9 хувь, 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү хоёр жил дараалан өссөн боловч сүүлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит газруудад ажиллагсдын тоо буурсныг мэдээллээ.
АУДИТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮД:
- Дүүргийн Засаг даргыг нэг орлогчтой байхаар заасан ч дүүргийн Засаг дарга нар дээрх хуулийн заалтыг зөрчин нэмэгдүүлэн баталсан байна. Дүүргүүдийн хэмжээнд нийт Засаг даргын орлогч ес байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болсон байгаа аж. Засаг дарга нэг орлогчтой байх ёстой ч тус бүрдээ захирамж гарган 2-3 орлогчийн орон тоог баталсан байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Засаг дарга нар тус бүртээ гурав, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга нар хоёр орлогчтой.
- ЗГ-ын 2016 оны 4 дүгээр тогтоолоор ЗГ-ын агентлагийн орон тоо нь 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч дарга 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байхаар баталсан байхад Нийслэлийн Засаг дарга үүнийг жишиг болгон баримтлаагүйгээс хэрэгжүүлэгч агентлагуудад дэд буюу орлогч дарга 18-аар илүү байна гэв.
- 2015-2017 онд томилогдсон 1,369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 306 буюу 22.3 хувь нь хууль тогтоомжийн болон холбогдох шаардлагыг хангаагүй байгаа аж.
- Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗГ-аас 2014 оны 5 дугаар сард “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147, УИХ-аас 2016 оны 9 дүгээр сард “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолуудыг зөрчин 2015- 2017 онд төсвийн 3.737.6 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулжээ.
Илэрсэн зөрчлийг арилгаж, давтан гаргуулахгүй байх талаар Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, дүүргүүдийн ИТХ зэрэг байгууллагуудад 20 албан шаардлага хүргүүлснээ хэвлэлийн бага хурлын үеэр мөн хэллээ.
Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт тус бүр гурав, Төрийн албамы Нийслэл дэх салбар зөвлөлд нэг, дүүргийн ИТХ-ын дарга нарт хоёр, Засаг дарга нар тав, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хоёр, давхардсан тоогоор нийт 16 зөөлөмж өгсөн гэв.
Цаашид аудитын зөвлөмжийг хэрэгжүүлснээр дээрх алдаа зөрчлүүд арилахаас гадна жилд дунджаар төсвийн 1.003.6 сая төгрөг хэмнэх боломжтойг мөн хэллээ.
Тайлангийн бүрэн эхтэй ЭНД дарж танилцана уу.
1 comment
10 хороолол голден парк хавийг цэгцэлээчээ хурган дарга НАРАА