Untitled1_20181024011119.jpg

2018-10-24 13:16
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ. Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын […]

Untitled-2.jpg

2018-10-24 13:10
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Ангараг гараг дээрх ус нян амьдрахад төдийгүй олон эст амьтад амьдрахад тохиромжтой хангалттай хэмжээний хүчилтөрөгчтэй тул амьдрал бий болгоход бараг тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хөрсний химийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Ангараг гарагт агаарын даралт бараг байхгүй ч гадаргуу дээрх усанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч байгаа нь ил болжээ. Эрдэмтэд Mars […]

ew.jpg

2018-10-24 13:10
Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцлоо. Үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө […]

shatah.jpg

2018-10-24 11:53
Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага нэмэгддэг билээ. Өнөө өглөө гэхэд галын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өглөөний 04.00 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба […]

hereg.jpg

2018-10-24 11:16
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт  хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Хохирогч нар 16-17 настай гурван охиныг  хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл […]

hugjil.jpg

2018-10-24 11:06
Байгальд хайртай хүмүүс, мөн гэрэл зураг сонирхогчдын сонорт 2018 оны дэлхийн шилдэг гэрэл зургуудыг сонирхуулж байна. Маш тайван амарч хэвтэх леопард буюу ирвэсний зургийг дарсан Өмнөд Африкийн Скай Мийкер шилдэг гэрэл зурагчдад олгодог Grand Title-ийн шагналыг энэхүү бүтээлээрээ хүртжээ. Мэргэжлийн зурагчин залуу тэвчээр, мэдрэмжээ шавхсаны хүчинд хэр баргийн хүн тэр бүр дараад байх боломжгүй догшин […]

uildwer.jpg

2018-10-24 09:59
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Лондонгийн Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар дуудагдаад байгаа. 2009 оноос эхтэй энэ хэрэг өнгөрсөн хугацаанд ямар байдлаар өрнөв.Энэ асуудлыг “Timeline” хүргэж байна.   Т.Батсайхан Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

utas.jpg

2018-10-24 09:48
Манай төр засаг олонд хэрэгтэй, нийгэмд нэмэр болохуйц тогтоол, шийдвэр хангалттай “үйлдвэрлэж” байна. Харин ганц дутагдал нь олон хүний бодож, боловсруулсан мэргэн шийдвэрийг цаасан дээр буулгаж батлаад л хаячихдагт гол учир байгаа юм. Олон түмэнд аль нэг асуудлын талаар бүрэн хэмжээний ойлголт өгч, мэдлэг, дадал болгоогүйгээс тэрхүү тогтоол тухайн үедээ сүржин мэдээлэл болоод замдаа замхарчихдаг […]

zam-2.jpg

2018-10-24 09:45
Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба хамтран орон сууцны барилгад зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг яаралтай зогсоолоо. Уг өргөтгөлийг Чингэлтэй дүүргийн 2-р хороо, “Нарантуул” зочид буудлын зүүн талын 25-р байранд барьж байсан бөгөөд явган хүний зам талбай руу 3.5 метр оруулсан байсныг ийнхүү зогсоогоод байна.

setguulzzz.jpg

2018-10-24 09:36
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар “Нотариатын тухай хуульд “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно” гэж заасан нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ. 09.30-11.30 […]