Утаагаар мөнгө хийсэн 24 албан тушаалтны нэрийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2008-2016 оны хооронд агаарын бохирдолд зарцуулагдсан хөрөнгөөс 500 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг аудитын байгууллага тогтоосон талаар мэдээлэл хийсэн.
Тэгвэл утаагаар мөнгө хийсэн албан тушаалтнуудын нэрсийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тухайн үед ажиллаж байсан төрийн байгууллагын дарга нар өнөөдөр байхгүй учир хариуцлага тооцоход хүндрэлтэй байгаа аж. Мөн Үндэсний аудитын газраас 24 албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлсэн байна.