Байгальд хайртай хүмүүс, мөн гэрэл зураг сонирхогчдын сонорт 2018 оны дэлхийн шилдэг гэрэл зургуудыг сонирхуулж байна.
Маш тайван амарч хэвтэх леопард буюу ирвэсний зургийг дарсан Өмнөд Африкийн Скай Мийкер шилдэг гэрэл зурагчдад олгодог Grand Title-ийн шагналыг энэхүү бүтээлээрээ хүртжээ. Мэргэжлийн зурагчин залуу тэвчээр, мэдрэмжээ шавхсаны хүчинд хэр баргийн хүн тэр бүр дараад байх боломжгүй догшин араатны амирлангуй хэвтээ ховорхон агшныг буулгасан нь энэ.
Харин эр, эм хос сармагчны энэ зургийг Нидерландын зурагчин Марсель Ван Оостен Хятадын Кинлинь ууланд явах үеэрээ даржээ. Энэ эрэгчин 50 сармагчинтай томоохон сүргийн толгойлогч гэнэ. Оостен мөн л Grand Title-ийн шагналыг энэхүү сармагчны зургаараа хүртсэн юм.
Өлсгөлөн тамбан загас усны могойтой үзэлцэж буй энэ зургаараа Давид Херасмитчук 2018 оны Америкийн шилдэг зурагчны шагналыг хүртсэн байна. Тэрээр амьдрах орчны доройтол, усны эрүүл ахуйг харуулсан гэрэл зургуудаараа алдартай нэгэн юм. Энэ зургийг ч мөн адил цэнгэг усны зураг авахаар яваад санаандгүй дарсан аж.
Өмнөд Африк болон Германд амьдардаг зурагчин Томас Пешак Умард Галапагосын арлууд дээр энэ зургийг даржээ. Өлсгөлөн шувууд нэг нь нөгөөгөө хэмлэн идэж буй тус бүтээлээрээ тэрээр шилдэг гэрэл зурагчдад олгодог Бехавиурын шагналыг Шувуу гэсэн төрлөөр хүртжээ.
Баруун Австралийн байгалийн хий дамжуулах цооногийн ойролцоо тэнэж явсан Жеоржина Стейтлер ямар нэгэн амьтан дуугарах дуунаар цооног руу шагайсан биш Бехавиурын шагналыг Шавьж төрлөөр хүртэх эрхтэй болжээ. Шумуулны зургийг ингэж гайхалтай дарсан тохиолдол түүхэнд ховор гэж хэлж болно.
Угандагийн ширэнгэн ойд амьдардаг энэ азгүй гориллын бяцхан зулзага нь төрөөд удалгүй хэт даарснаас болж нүд аньжээ. Үхсэн зулзагаа орхиж явж чадалгүй гашуудан суугаа хөөрхий эхийн зовлонг харуулсан энэ зургийг Испанийн Рикардо Нунез Монтеро даржээ. Тэрээр энэ зургаараа Бехавиурын шагналыг Хөхтөн амьтан төрөлд хүртсэн байна.
Өмнөд Африкийн Намиби улсын Намваны цөлд ургадаг эдгээр моднууд дотроо эр, эмээрээ ялгаатай. Эр, эм моднууд хоёр өөр төрлийн боргоцойг өөрөөсөө ургуулдаг нь хачирхалтай. Найман метр хүртэл өндөр ургадаг энэ гайхалтай мод мянган жил наслах чадвартай. Германы гэрэл зурагчин Жен Гайтон Америкийн шилдэг гэрэл зургийн шагналыг эл бүтээлээрээ хүртсэн.
АНУ-ын Флорида мужийн Пальм далайн эргийн ойролцоо Атлантын далайн гүнд шумбах энэ хачин амьтны зургийг тус улсын зурагчин Майкл О Ниль амжиж дарж чаджээ. Үнэн хэрэгтээ Америкийн шилдэг гэрэл зургийн шагналыг хүртсэн энэ зурган дээрх хачирхалтай амьтан бол загасны хорхойтнуудын ангаа барихын тулд бодож олсон нэг төрлийн дэгээ буюу өгөөш аж. Шөнийн харанхуйд далайн ёроолд неон гэрэл гялбуулах шувуунд хууртах загас хэр олон бол оо.
Латин Америкийн Перу улсад байдаг энэ сонин зүйлийг амьтан гэхэд ч хэцүү, бас ургамал гэхэд ч хэцүү. Аль аль нь гэж хэлвэл илүү тохиромжтой. Зарим нь түүнийг халуун чанартай ургамал гэж үздэг байхад үлдсэн зарим нь амьд амьтан гэлцдэг. Нидерландын зурагчин Жан ван дер Грийф эх орноосоо хэт хол аялсны эцэст энэ зургийг дарж, улмаар Хар ба Цагаан хэмээх шилдэг гэрэл зургийн энэ оны шагналыг хүртсэн юм.