tetzzz.jpg

2019-01-14 11:17
Засгийн газрын энэ сарын 9-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон […]

zeer.jpg

2019-01-14 09:49
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн байна. 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар хүзүүвчтэй зээрнээс 22 нь амьд, 2 […]

max.jpg

2019-01-14 09:44
Зам зуур түр саатах нэгэнд дулаан гэмээр ч, өдрийн ихэнхийг гадаа зогсож худалдаа хийгсдэд бол хүйтэн жихүүн салхи “Эмээлт” захад сэвэлзэнэ. Монголд байгаа цорын ганц албан ёсны эрхтэй бөгөөд байцаагч, малын эмч, менежертэй бидний төсөөлдгөөс ч илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг томоохон амьд малын худалдааны төв хэмээн тус захыг нээгдсэнээс хойш, зургаан жил мал зарж байгаа […]

444.jpg

2019-01-14 09:34
10 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. 10:00 цагт: Эрчим хүчний яамны хурлын зааланд 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулан ЭХЯ /сайд Ц.Даваасүрэн/, ЭХЗХ /дарга А. Тлейхан/ нар мэдээлэл хийнэ. 10:00 цагт: УИХ дахь М-АНын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн […]

zurhai.jpg

2019-01-14 09:09
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 8. Сумъяа гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг […]

tsag-agaar.jpg

2019-01-14 09:06
2019 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Завхан […]

0234.jpg

2019-01-13 17:30
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс төрөөс хөндийрөөд буй. Тэрбээр улс төрд орсноосоо хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэг ч сониныг шүүхэд өгч, нэг ч сэтгүүлчид гомдол гаргаж байгаагүй юм. 1980-аад онд Эрдэнэт хотод түүний аав ээж “Хангамж” хэмээх газар манаач хийж байсан бөгөөд тэрбээр 9, 10 дугаар ангийн зуны амралтаараа 50 кг-аар […]

amralt.jpg

2019-01-12 12:13
Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас энэ оны хоёрдугаар сар хүртэл ЕБС-ийн сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Гэвч зарим дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, хичээл орсон хэвээр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр сургуулиудад гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд дагаж мөрдөх мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий […]

hot.jpg

2019-01-12 11:31
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.01.12) мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хот: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар […]

honi.jpg

2019-01-12 10:54
Арьс ширний түүхий эдэд амьд үе, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэмтэл гэж зонхилон тохиолдож байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө арьс ширэн түүхий эдийг хүлээж авах нэгдсэн сүлжээтэй байсан боловч одоогийн нөхцөлд энэ тогтолцоо алдагдсан. Амьд үеийн гэмтэл нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тарилга, туулгалт, угаалга, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг үйлчилгээнд малаа тогтмол хамруулаагүйгээс […]