02-8.jpg

2019-03-12 10:26
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 27 удаа иржээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам […]

damba-ochir.jpg

2019-03-12 09:37
Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан гэх асуудлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тэдний нэг нь Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрээр ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд […]

bayartsogt-oyutolgoi.jpg

2019-03-12 09:32
ҮАБЗ-ийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, зөвлөмж гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн. Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төр өмчийн менежмент хийнэ гэсэн заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн […]

uzeg.jpg

2019-03-12 09:22
Холидэй-Инн зочид буудалд 09.00 -17:00 цагт ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулна. “Новотел” зочид буудалд 10.00 цагт “Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно. “Хуульчдын танхим”-д 10:00-13:00 цагт “Хууль зүйн туслалцаа авах […]

zurhai.jpg

2019-03-12 09:21
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 6. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ […]

tsag-agaar-1.jpg

2019-03-12 09:17
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. […]

01-10.jpg

2019-03-12 09:17
Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 1,435 хүүхдийн цэцэрлэг, 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн орчинд бага насны хүүхдийн идэж буй хоол хүнсний чанар, эрүүл аюулгүй орчны асуудал нь эцэг, эхчүүдийн анхааралд байсаар ирсэн. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай хуулиуд болон […]

galt-zevseg.jpg

2019-03-12 09:05
СХД дэх МХХ-ийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 6-ны өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайн өдөр шалгалтанд хамрагдсан COROLLA маркын 98-73 УНЯ улсын дугаартай автомашинд тээвэрлэж явсан үхрийн мах нь нойтон, төхөөрөөд удаагүй буюу халуунаараа байсан тул холбогдох бичиг баримтыг шалгахад Хөвсгөл аймгийн Рашаант сумаас 300 кг үхрийн маханд […]

bna-1.jpg

2019-03-11 19:07
 Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэнгийн бичсэн Улаанбаатар хотын эрүүл мэнд, ая тухтай байдал алдагдаж байгаа тухай нийтлэлийг хүргэж байна.  Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, Туул, Улиастай, Сэлбэ голуудын хөндийд  Их хүрээ нэртэйгээр 240 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед байгалийн нөхцөл нөөц төгс хосолсон, үзэсгэлэнт онгон дагшин […]

MB.jpg

2019-03-11 18:47
Төрийн албан хаагч, улстөрийн албан тушаалтнууд хувьдаа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг (ББСБ) ikon.mn сайт өнгөрсөн нэгдүгээр сард баримтаар дэлгэн үзүүлсэн. Тэдний мэдээллийг хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс шүүн авсан байв. Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд ББСБ-аараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж хардагдаж буй. Шүүлтээр хөрөнгө орлогоо мэдүүлдэг нийт 35,538 албан […]