Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох 3-р сарын 8-нд Турк улсын Станбул хотын Бэйогду-д нэгэн эмэгтэй аллагын золиос болсон байна. Монгол улсын харъяат К.Л нь өөрийн найз залуу гэж таамаглаж буй Идрис Ч-ийн гарт буудуулан хөнөөгдсөн талаар турк улсын хэвлэлд нийтэлсэн байна.
Кулоглу дүүргийн Садри Алищик гудамжны байранд /27тоот/ 02:30 цагийн орчимд уг үйл явдал болжээ. Таамаглаж байгаагаар Монгол улсын харъяат К.Л болон Идрис Ч нар нь байшинд орох үедээ маргалдаж эхэлсэн байна. Маргалдаж байх үед байшинд гэнэт буун дуу гарч эхэлжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн даруйд цагдаа нар очиж уг газрыг бүслэн авчээ. Яаралтай түргэн тусламжийн эмч нарын анхны үзлэгээр К.Л нь хэргийн газарт амиа алдсан болохыг тогтоожээ. Мөн Идрис Ч нь хэргийн газарт хүнд шархтай байсан аж. Идрис Ч нь анхны тусламж үзүүлсний дараагаар яаралтай Таксимийн яаралтай түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүрх нь гурван удаа зогссон Идрис Ч-ийн амиа алдах аюултай байдал хэвээр байгаа аж.
Эхлээд эмэгтэйг толгойд буудаад дараа нь амиа хорлох гэж оролджээ
Цагдаа нарын үзэж байгаагаар, Идрис Ч нь маргалдах үедээ биедээ байсан гар буугаа гаргаж эхлээд К.Л-ийн толгойд нь буудаж дараагаар нь өөрийн толгой руу нь буудаж амиа хөнөөхийг оролдсон гэж үзжээ. Мөн хэргийн газрыг мөрдөн шалгаж эд мөрийн баримт цуглуулсан бөгөөд үйл явдал хэрхэн болсон талаар тодорхой мэдээлэл олохын тулд ойр орчмын камеруудыг шалгаж эхэлсэн аж.
К.Л-ийн шарилыг шүүх эмнэлэгт хүргэв
Шүүхээс үйл явдлын дараагаар хийгдсэн шалгах ажиллагаанд үндэслэн золгүй эмэгтэйн шарилыг шүүхийн шинжилгээний моргт хадгалахаар болсон байна.
Эх сурвалж: